Монголын спорт · Тэмцээний мэдээлэл

Карабины ДАШТ-ийг зорилоо

Карабины төрлөөр анх удаа зохион байгуулагдаж буй ДАШТ-нд оролцохоор Монгол улсын баг тамирчид 2017 оны 6-р сарын 01-ний өглөө ОХУ-ын нийслэл Москва хот уруу хүлгийн жолоо заллаа. Continue reading “Карабины ДАШТ-ийг зорилоо”

Монголын спорт

“Добу мэргэн 2017” снайпингийн тэмцээн боллоо

2017 оны 4-р сарын 15-ны өдөр Эрдэнэт хотноо “Добу мэргэн 2017” стандарт бус, холимог снайпингийн УАШТ амжилттай явагдаж өнгөрлөө. Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон аймгийн Буудлагын холбоо, Орхон аймгийн Анчдын холбоо, Орхон аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 186-р анги хамтран зохион байгуулсан юм. Continue reading ““Добу мэргэн 2017” снайпингийн тэмцээн боллоо”

Монголын спорт

Бөмбөгтэй хоккейн түүхэн амжилт

Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилал 2017 оны 1-р сарын 24-өөс 29-ний өдрүүдэд Швед улсад боллоо. Тус тэмцээнд манай хоккейчид нийт зургаан тоглолт хийж, нэг ялагдалтайгаар тэмцээнээ өндөрлүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль авснаар түүхэн амжилт гаргалаа. Continue reading “Бөмбөгтэй хоккейн түүхэн амжилт”

Монголын спорт

Бодибилдингийн төрлөөр хошой дэлхийн аваргатай болов

Тайландын Бангкок хотноо Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, 2016 оны 12-р сарын 04-нд өндөрлөлөө.  Тэмцээнд 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүллээ. Continue reading “Бодибилдингийн төрлөөр хошой дэлхийн аваргатай болов”

Монголын спорт

Багийн спортын амжилт нэмэгдсээр

БНХАУ-ын Шиамень хотноо 3х3 төрлийн (гудамжны ч гэж бас нэрлэдэг) сагсан бөмбөгийн оюутны ДАШТ өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд анх удаа оролцсон Монголын баг шөвгийн наймд Австралийг 19:12, хагас шигшээд Ливаны сагсчдыг 21:18-аар хожин мөнгөн медалийн болзол хангалаа. Тэд аваргын төлөөх тоглолтод Францын багт дийлдсэн юм.

Continue reading “Багийн спортын амжилт нэмэгдсээр”

Монголын спорт

Монголын оюутны шигшээ Ази тивийн аварга боллоо

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 9-р сарын 20-оос 24-ний хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг шалгарч Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Continue reading “Монголын оюутны шигшээ Ази тивийн аварга боллоо”

Монголын спорт

Паралимп 2016 өндөрлөв

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Өмнөд Америк тивд анх удаа зохиогдсон паралимпийн наадамд 160 орны 4342 тамирчин спортын 23 төрөлд өрсөлдсөн юм. ОХУ-ын баг тамирчид сэргээшийн асуудлаас болж, энэ удаагийн наадамд оролцох боломжгүй болсон. Continue reading “Паралимп 2016 өндөрлөв”

Монголын спорт

Рио-2016 зуны олимпийн тоглолт дууслаа

Өмнөд Америк тивд зохиогдсон анхны олимпийн наадам Бразилын Рио-де-Жанейро хотноо явагдаж дууслаа. Зуны XXXI олимпийн наадамд Олон Улсын Олимпийн Хорооны тугийн дор оролцсон дүрвэгсдийн багийн хамт 207 орны 11 мянга гаруй тамирчид, спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдлөө.  Continue reading “Рио-2016 зуны олимпийн тоглолт дууслаа”

Монголын спорт

Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох тамирчдаа үдлээ

2016 оны 8-р сарын 5-нд Бразилийн Рио де Жанейро хотод эхлэх зуны олимпийн 31 дэх удаагийн наадамд хурд, хүчээ сорих тамирчдаа Монгол Улсын төрийн өндөрлөгүүд 2016 оны 7-р сарын 20-ны Лхагва гаригийн 11.30 цагт Чингисийн талбайд үдэн ёсоллоо.  Continue reading “Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох тамирчдаа үдлээ”

Монголын спорт

Рио-д 6 боксчин илгээнэ

2016 оны Риогийн олимпийн эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээн Азербайжаны Бакуд үргэлжилж байна. Олимпийн эрхийн төлөө тулалдаж буй Монголын дөрвөн боксчин бүгдээрээ шилдэг 16-д шалгарч үлдсэн агаад тэдгээрээс 52 кг-ийн жинд Х.Энх-Амар, 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар нар медалийн болзол хангаж шилдэг 4-т үлдсэнээр олимпийн эрхээ өвөртөллөө.   Continue reading “Рио-д 6 боксчин илгээнэ”