Тэмцээний дүн

“Олноо өргөгдсөн 110” тэмцээний дүн

2021 оны 12-р сарын 22-ны өдөр “Олноо Өргөгдсөн 110” цэц буудлагын тэмцээн маань 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тавигдсан хөл хорионоос шалтгаалан бид өнгөрөгч 2020 онд тэмцээнээ зохион байгуулж чадаагүй. “F class” дүрмээр болсон энэ удаагийн тэмцээнд 36 буудагч оролцсон нь урьд өмнөх жилүүдээс өргөн дэлгэр боллоо. Ингээд:

1-р байрт: С.Дэлгэрхангай 88 оноогоор,
2-р байрт: С.Ганбаатар 88 оноогоор,
3-р байрт: Б.Соронзонболд 86 оноогоор тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцогчдын тооноос гадна өрсөлдөөний чанарт эрс өөрчлөлт гарсан нь нэн сонирхолтой байв. Өмнөх жилүүдийн аваргууд боломжит 90 онооноос 80 орчим оноо авч тэргүүлдэг байсан бол энэ удаагийн оролцогчдын 1/3 нь 80 онооны босгыг хөнгөхөн давжээ.