Тэмцээний дүн

“Олноо өргөгдсөн 108” тэмцээний дүн

2019 оны 12-р сарын 29-ний өдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулсан “Олноо өргөгдсөн 108” цэц буудлагын тэмцээнийг 5 дахь удаагаа зохион байгууллаа.

“F class” төрлөөр зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 18 мэргэн буудагч өрсөлдсөнөөс:

1-р байрт 82 оноо Desert tech 6.5CM зэвсгээр өрсөлдсөн Б.Соронзонболд,
2-р байрт Rem700 PCR 308 win зэвсгээр өрсөлдсөн Д.Наранбаатар,
3-р байрт Savage10B 6.5CM зэвсгээр өрсөлдсөн Орхон аймгийн тамирчин Б.Даваажав нар орлоо.

Тэмцээн маань жилээс жилд өргөжин тэлж, орон нутгаас хүмүүс ирж оролцох болсонд тун баяртай байна. 4-6.5 м/с салхитай, -19°С хүйтэн цаг агаарын нөхцлийг үл хайхран Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгаас ирсэн мэргэн буучид цэц сорилоо.