Тэмцээний дүн

“Олноо өргөгдсөн 111” тэмцээний дүн

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн өдөр 2022 оны 12-р сарын 29-нд цэц буудлагын “Олноо өргөгдсөн 111” уламжлалт тэмцээнээ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг 2 дасгалын нийлбэрээр дүгнэсэн. 180 м-т байрлах 9 бай бүхий эхний дасгалын боломжит оноо нь 90 байсан бол 500м-ийн байг оносон тохиолдол бүрт 3 оноо өгөх хоёр дахь дасгал нь онооны болон буудалтын хязгаарлалтгүй, 45 секундэд аль болох өндөр оноо авах боломжтой байсан юм.

Тэмцээнд нийт 30 буудагч оролцсоноос:

🥇Тэргүүн байрыг Г.Бүрнээбаяр 60 оноогоор,
🥈Дэд байрыг Г.Хишигдорж 57 оноогоор,
🥉Гутгаар байрыг Б.Хонгорзул 54 оноогоор

тус тус эзэллээ. Тэмцээний ивээн тэтгэгчээр Baatar Arms компани ажиллаж, шагналт байруудыг Earmor брэндийн тусгай зориулалтын буудлагын чихэвчээр мялаасан.

Тэмцээний оноог дүгнэх хооронд тамирчид өөрсдийн саналаар халз буудлагын тэмцээн зохион байгуулж, хасагдах журмаар 24 буудагч өрсөлдсөнөөс Б.Хонгорзул түрүүлж, О.Баттөгс удаалав. 3-р байрт С.Дашдэмбэрэл орсон юм.

Ийнхүү бид уламжлал ёсоор, өвгөдийнхөө халуун цус, бүлээн амиар бүтээсэн Монгол Улсынхаа тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж, эх орныхоо батлан хамгаалах ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Олноо өргөгдсөн” тэмцээнээрээ 2022 оныхоо үйл ажиллагааг өндөрлөж байна.