Тэмцээний дүн

2022 оны Карабины УАШТ-ний дүн

2022 оны 12-р сарын 17-ны Бямба гаригт Карабины төрлийн 2022 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж, дүнгээ гаргалаа.

Тэмцээн Гар цэнэглэлттэй Опен, Хагас автомат Стандарт, Хагас автомат Опен 3 ангиллаар болж, нийт 35 тамирчин бүртгүүлсэн.

Гар цэнэглэлттэй Опен ангилалд 5 тамирчин оролцсоноос хувийн дүнгээр:

1-р байрт Г.Наран-Очир, СМ
2-р байрт Б.Жавхлантөгс, СДМ
3-р байрт С.Дашдэмбэрэл

Хагас автомат Опен ангилалд 13 тамирчин бүртгүүлснээс хувийн дүнгээр:

1-р байрт Б.Соронзонболд, СДМ
2-р байрт О.Энхболд, СДМ
3-р байрт Н.Гантулга, СМ

Хагас автомат Стандарт ангилалд 17 тамирчин бүртгүүлснээс хувийн дүнгээр:

1-р байрт О.Баттөгс, СДМ
2-р байрт П.Эрдэнэбилэг, СМ
3-р байрт Г.Бямбажаргал

нар тус тус орлоо. Хагас автомат стандарт ангилалд 3 эмэгтэй тамирчин оролцсон нь спортын дүрэмд заасан дэд ангилал нээх шалгуурыг хангаагүй боловч цаг агаарын хүндрэл, байгалийн бэрхшээлийг үл хайхран ирж тэмцээнд оролцсон 3 бүсгүйдээ хүндэтгэл илэрхийлж улсын аваргын медалийг олгосон юм.

1-р байрт Б.Давааням
2-р байрт А.Цовоо
3-р байрт Ш.Оюун-Эрдэнэ, СДМ

Түүнчлэн бүртгүүлсэн тамирчид цөөн байсан боловч зохион байгуулагчдын зүгээс тамирчдад нэмэлт боломж олгож, спортын дүрэмд заасан “Гэр бүлийн баг” хоёр гишүүнтэй байдаг дүрмийг ашиглаж 2 хүнтай баг байгуулж өрсөлдөхийг зөвшөөрсөн юм. Ингэснээр Хагас автомат Опен ангилалд багийн дүнгээр:

1-р байрт “Falcon” баг – Б.Соронзонболд, З.Буяннэмэх
2-р байрт “Hawk” баг – О.Энхболд, С.Ганбаатар
3-р байрт “LRS” баг – Г.Бадамсүрэн, Г.Хишигдорж

Хагас автомат Стандарт ангилалд багийн дүнгээр:

1-р байрт “Ханан” баг – О.Баттөгс, П.Эрдэнэбилэг
2-р байрт “BPSF-1” баг – Г.Бямбажаргал, С.Ариунболд
3-р байрт “BPSF-2” баг – Б.Давааням, М.Мөнхбадрал

нар тус тус шагналт байрыг эзэллээ.

Жил бүрийн намар 9-10 дугаар сард зохион байгуулагддаг Карабины УАШТ маань 2022 оны хувьд сумгүйн улмаас хойшилсоор өвлийн сард зохион байгуулагдлаа. Энэ нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж, шүүгч, зохион байгуулагчдад хүндрэл учруулсан боловч тэмцээнээ амжилттай зохион байгуулж чадлаа. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлаас үзнэ үү.

Ийнхүү Карабины төрлийн 2022 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөж дүнгээ гаргалаа. Шинээр 2 спортын мастер, 1 дэд мастер болзол хангав.

Хүйтнээс халшралгүй ирсэн гишүүддээ, бусдадаа буудах боломж олгосон шүүгчдэдээ, халуун сэтгэлээр хамжилцсан туслах шүүгч нартаа гүн талархал илэрхийлье.