Тэмцээний дүн

2022 оны Хийн гар бууны УАШТ-ний дүн

Хийн гар бууны төрлийн Монгол Улсын 2022 оны аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11-р сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.

Тэмцээнд нийт 71 оролцогч 3 ангилалд 3 өдрийн турш өрсөлдсөн бөгөөд нийт 18 дасгалын нийлбэр дүнгээр ангилал бүрийн аваргуудаа тодрууллаа.

СТАНДАРТ ангилалд:
🥇1-р байр. Э.Ариунболд (C1)
🥈2-р байр. Г.Эрдэнэтулга (СМ)
🥉3-р байр. А.Бүргэд (СМ)

Эмэгтэйчүүдээс:
🥇1-р байр. Б.Мөнхтөгс (СДМ)
🥈2-р байр. Н.Маралгуа (С1)
🥉3-р байр. Д.Сүндэрьяa (С1)

21 хүртэлх насны өсвөрийн тамирчдаас:
🥇1-р байр. М.Алтантулга (СДМ)
🥈2-р байр. Н.Маралгуа (С1)
🥉3-р байр. Э.Намсрайбазар

Багийн дүнгээр:
🥇1-р байр. “Quattro” баг
🥈2-р байр. “United Team” баг
🥉3-р байр. “Самар” баг

ПРОДАКШН ангилалд:
🥇1-р байр. М.Энхсайхан (СДМ)
🥈2-р байр. Н.Энхтөгс (С1)
🥉3-р байр. Б.Энхбаяр (С1)

Эмэгтэйчүүдээс:
🥇1-р байр. Д.Сарангуа (C1)
🥈2-р байр. Г.Эгшиглэн (C1)
🥉3-р байр. Ц.Цэрэнлхагва

Багийн дүнгээр:
🥇1-р байр. “Team DQ” баг
🥈2-р байр. “Assassins” баг
🥉3-р байр. “Polaris” баг

ПРОДАКШН ОПТИК ангилалд:
🥇1-р байр. Э.Оюут (СМ)
🥈2-р байр. Д.Сэнгүүм (СДМ)
🥉3-р байр. Г.Жавхлантөгс (C1)

Эмэгтэйчүүдээс:
🥇1-р байр. М.Тогтох (C1)
🥈2-р байр. Г.Номин
🥉3-р байр. О.Хулан

нар шалгарч Монголын Практик Буудлагын Холбооны цол, зэрэг олгох журамд заасны дагуу шинээр спортын мастер 2, спортын дэд мастер 3 төрж, спортын 1-р зэрэгтэй 3 тамирчин, 2-р зэрэгтэй 3 тамирчин зэргийн болзол хангав.

Тэмцээний дүнг дараах файлаас харна уу.

Тэмцээний дасгал нэг бүрээрх дэлгэрэнгүй дүнг дараах файлаас харна уу.

Бүтэн жилийн турш бэлтгэн, тэмцээний зохион байгуулалтыг хариуцан, өндөр түвшинд гүйцэтгэж чадсан хийн гар бууны Prime Practical Shooting Club клубийнхэндээ халуун талархал илэрхийлье.