Тэмцээний дүн

“Монгол цэрэг 2022” тэмцээний дүн

2022 оны 10-р сарын 15, 16-ны өдрүүдэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд агсан, дэслэгч генерал Шагалын Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2022” практик буудлагын уламжлалт тэмцээн 9 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Батлан Хамгаалах Яам, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Дотоодын Цэргийн Штаб, Цагдаагийн Ерөнхий Газар, Төрийн Тусгай Хамгаалалтын Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн баг тамирчдаас гадна МПБХ-ны тамирчид, нийт 140 шахам тамирчид оролцож 4 төрлийн 5 ангилалд хурд, хүч, цэцээ сорилоо.

Тэмцээнийг уламжлал ёсоор Ш.Жадамба агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэснээс гадна 5.11 Mongolia, Lowa, Kalashnikov, Baatar Arms компаниуд шагналын ивээн тэтгэгчээр ажиллаж тэмцээний медальтнуудыг нэрийн бүтээгдэхүүнээрээ мялаалаа.

Гар бууны төрөл нь зөвхөн Стандарт ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд 50-иас дээш насны 6 буудагч өрсөлдсөн тул дүрмийн дагуу Сениор дэд ангиллаар шагналт байр тодруулав.

Гар бууны Стандарт ангилалд нийт 29 тамирчин бүртгүүлсэнээс хувийн дүнгээр:

    1. Э.Эрдэнэхалиу (СМ)
    2. Ц.Адилтулга (СМ)
    3. Г.Баярмагнай (СМ)

Сениор буюу 50-иас дээш насныхан дунд:

    1. Д.Тэмүүлэн (СДМ)
    2. Д.Золзаяа (СМ)
    3. Б.Алтанбагана (ОУХМ)

Гар бууны төрөлд нийт 8 баг бүртгүүлснээс багийн дүнгээр:

    1. ТТХГ-ын “Хишигтэн” баг
    2. ШШҮХ-ийн “Forensic” баг
    3. МПБХ-ны “Зэв” баг

Гар бууны төрлийн эцсийн дүн болон дасгал бүрээрх дэлгэрэнгүй үр дүнг дараах файлаас үзнэ үү.

Карабины Хагас Автомат Стандарт ангилалд 33 тамирчин бүртгүүлсэнээс хувийн дүнгээр:

    1. М.Батмөнх (СДМ)
    2. Ж.Баттулга
    3. Г.Ганбат

Хагас Автомат Стандарт ангилалд 9 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

    1. ЦЕГ-ын “Зэв” баг
    2. ХХЕГ-ын “BPSF” баг
    3. ТТХГ-ын “S.S.S” баг

Хагас Автомат Опен ангилалд 28 тамирчин бүртгүүлсэнээс хувийн дүнгээр:

    1. Б.Соронзонболд (СДМ, МПБХ-ны инструктор)
    2. Ж.Ганпүрэв
    3. О.Энхболд (СДМ, МПБХ-ны инструктор)

Хагас Автомат Опен ангилалд 7 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

    1. МПБХ-ны “Falcon” баг
    2. МПБХ-ны “IPSC-2” баг
    3. ЦЕГ-ын “Ирвэс” баг

Карабины төрлийн эцсийн дүн болон дасгал бүрээрх дэлгэрэнгүй үр дүнг дараах файлаас үзнэ үү.

ГСК төрөлд нийт 37 тамирчин өрсөлдсөн бөгөөд ОХУ-ны Бурят улсын практик буудлагын холбооны тамирчид ирж оролцлоо. ГСК төрөлд хувийн дүнгээр:

    1. С.Ю.Тулуев
    2. Ш.Арвинбаяр
    3. Б.Тэмүүлэн

ГСК төрөлд өсвөрийн 5 тамирчин өрсөлдсөнөөс:

    1. Т.Иосиф
    2. К.Гармажап
    3. Т.Михей

ГСК төрөлд нийт 13 эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс:

    1. Т.Маруся
    2. П.Оюунзаяа
    3. Т.Цэрэннадмид (СМ)

ГСК төрөлд нийт 10 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

    1. ЦЕГ-ын “Ирвэс” баг
    2. ОХУ-ын “Бурятия-1” баг
    3. МПБХ-ны “Х1” баг

ГСК төрлийн эцсийн дүн болон дасгал бүрээрх дэлгэрэнгүй үр дүнг дараах файлаас үзнэ үү.

 

Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь Монголд анх удаа шөнийн харааны тусгай хэрэгсэлтэй “Ууль” шөнийн тэмцээнийг карабины төрлөөр зохион байгуулсан явдал юм. Тус тэмцээнд нийт 25 тамирчин бүртгүүлсэнээс хувийн дүнгээр:

    1. О.Баттөгс (СДМ)
    2. Ж.Баттулга
    3. М.Цэнд

“Ууль” шөнийн тэмцээнд 6 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

    1. ЦЕГ-ын “Ирвэс-1” баг
    2. ЦЕГ-ын “Ирвэс-2” баг
    3. ТТХГ-ын “S.S.S” баг

“Ууль” анхдугаар шөнийн тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлаас үзнэ үү.

Монголын Практик Буудлагын Холбоо нь буудлагын шинэ, содон, дэвшилтэт төрлүүдийг эх орондоо нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилго (Дотоод журам 2.6.9-өөс 2.6.12 дугаар заалт)-ынхоо хүрээнд энэхүү шөнийн буудлагын төрлийг Монголд анх нэвтрүүлж, практик буудлагын спортын дүрмээр, карабины төрлөөр эхний тэмцээнээ зохион байгууллаа. Дараагийн удаа тус тэмцээнийг гар бууны төрлөөр хийх зорилго тавиад буй.

Бид Монголд анхлан F class, Benchrest, PRS зэрэг цэц буудлагын төрлүүдийг нэвтрүүлж, эхний тэмцээнүүдийг хийж байсныг эргэн дурсахад таатай байна. Эдүгээ эдгээр төрлүүдээр дагнасан спорт холбоод нэгэнт буй болжээ.