Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд жил бүр болдог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээн Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбайд хоёр өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээн 2022 оны 10-р сарын 08, 09-ний өдрүүдэд техникийн болон бусад саатал, осол эндэгдэлгүй тайван, амжилттай явагдлаа. Онцгой Байдлын Ерөнхий Газар, МПБХ хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 12 байгууллагын 179 тамирчин Гар буу, Карабин, Гар бууны сумтай карабин, Мэргэн буудлага гэсэн 4 төрлийн 7 ангилалд цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Тэмцээний шагналын ивээн тэтгэгчээр МПБХ-ны түнш 5.11 Mongolia компани ажиллаж, медальтнуудыг 5.11 tactical брэндийн бүтээгдэхүүнээр шагнасан юм.
Карабины Опен ангилалд нийт 28 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- ХХЕГ-ын тамирчин Баттулга овогтой Соронзонболд (СДМ, МПБХ-ны инструктор)
- ОБЕГ-ын тамирчин Бүдханд овогтой Дэлгэрсайхан
- ТЕГ-ын тамирчин Энхжин овогтой Үнэнхүү,
Карабины опен ангилалд 7 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:
- ХХЕГ-ын баг
- ОБЕГ-ын баг
- ТЕГ-ын баг,
Карабины Стандарт ангилалд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- ЦЕГ-ын тамирчин Жаргалсайхан овогтой Баттулга
- ЦЕГ-ын тамирчин Оюунтуяа овогтой Баттөгс (СДМ)
- ТТХГ-ын тамирчин Мөнхсайхан овогтой Батмөнх (СДМ),
Карабины стандарт ангилалд 9 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:
- ЦЕГ-ын баг
- ТТХГ-ын баг
- ОБЕГ-ын баг,
Гар бууны продакшн ангилалд нийт 35 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- ТТХГ-ын тамирчин Цэрэнлхам овогтой Адилтулга (СМ)
- ТТХГ-ын тамирчин Ганхуяг овогтой Баярмагнай (СМ)
- ТЕГ-ын тамирчин Алтангэрэл овогтой Мөнхбат (ОУХМ),
Гар бууны продакшн ангилалд 9 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:
- ТТХГ-ын баг
- ТЕГ-ын баг
- ДЦШ-ын баг,
Гар бууны Стандарт ангилалд нийт 29 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- ТЕГ-ын тамирчин Нэргүй овогтой Пүрэвдорж
- ЗХЖШ-ын тамирчин Болдбаатар овогтой Жанчив
- ТЕГ-ын тамирчин Бямбадорж овогтой Мөнхжаргал,
Гар бууны стандарт ангилалд 7 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:
- ТЕГ-ын баг
- ЗХЖШ-ын баг
- ШШҮХ-ийн баг,
Гар бууны сумтай карабины төрөлд нийт 30 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- ТТХГ-ын тамирчин Алтангэрэл овогтой Лхагвасүрэн (МПБХ-ны инструктор)
- ЦЕГ-ын тамирчин Шинэхүү овогтой Арвинбаяр
- ЗХЖШ-ын тамирчин Лувсанпүрэв овогтой Пүрэвсүрэн,
Гар бууны сумтай карабины төрөлд 8 эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс:
- ТТХГ-ын тамирчин Тойвойсүрэн овогтой Цэрэннадмид (СМ)
- ОБЕГ-ын тамирчин Зоригт овогтой Батцэцэг
- ОБЕГ-ын тамирчин Батбаяр овогтой Нямсүрэн,
Гар бууны сумтай карабины төрөлд 7 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:
- ТТХГ-ын баг
- ЦЕГ-ын баг
- ЗХЖШ-ын баг,
Мэргэн буудлагын хагас автомат ангилалд нийт 11 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- ДХИС-ийн тамирчин Амарсайхан овогтой Лхамсүрэн (СМ, Улсын шүүгч)
- ТТХГ-ын тамирчин Энхтүшиг овогтой Орхонтуул
- ЦЕГ-ын тамирчин Аранжин овогтой Даваадалай,
Мэргэн буудлагын гар цэнэглэлттэй ангилалд нийт 10 тамирчин өрсөлдсөнөөс:
- ТТХГ-ын тамирчин Чулуунбаатар овогтой Банзрагч
- ЗХЖШ-ын тамирчин Өлзийням овогтой Отгонбаяр
- ТЕГ-ын тамирчин Мягмарсүрэн овогтой Ганхүү
нар тус тус шалгарлаа. Анх 2018 оноос эхлэн 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь 2021 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч өөрийн нэрэмжит болон зохион байгуулах болсон бөгөөд оролцсон байгууллагуудыг үзүүлсэн амжилт, хүртсэн медалийн чанараар байр эзлүүлж, тэргүүлсэн байгууллагад шилжин явах цом олгодог болсон юм.
Ингээд тэмцээний эцсийн дүнгээр 5 алт, 3 мөнгө,2 хүрэл, нийт 10 медаль хүртсэн амжилтаар бригадын генерал Л.Алтангэрэл даргатай Төрийн Тусгай Хамгаалалтын Газарын баг, тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эздээр тодорсон юм. Дэд байрт 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл, нийт 6 медаль хүртсэн амжилтаар Цагдаагийн Ерөнхий Газар, гутгаар байрт 2 алт, 1 мөнгө, 5 хүрэл, нийт 8 медаль хүртсэн амжилтаар өмнөх жилийн цомын эзэн Тагнуулын Ерөнхий Газар тодорлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр цаг агаар эрс хүйтэрч, салхи ширүүссэн нь тамирчдын тэсвэр, хатуужил, бэлтгэлжилтийг шалгасан байгалийн нэмэлт шалгуур болсон юм. Энэ удаагийн тэмцээнд оролцогчдын ур чадвар эрс өсөж, өрсөлдөөн ширүүн байгаа нь илт анзаарагдаж байв. Энэ нь 2018 онд анх зохион байгуулагдсанаасаа хойш 5 дахь жилдээ тасралтгүй явагдаж байгаа тус тэмцээн “…нийт бие бүрэлдэхүүний буудлагын ур чадварыг сайжруулах…” үндсэн зорилгоо биелүүлж байгаагийн илрэл юм.
Тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг дараах файлаас үзнэ үү.
Тэмцээний хаалтын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр оролцож “…энэ удаагийн практик буудлагын тэмцээн нь зохион байгуулалтын хувьд маш сайн болсон төдийгүй, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой тэмцээн боллоо…” гэж онцоллоо. Мөн энэ үеэр оролцогч байгууллагууд “Үндэсний мод тарих өдөр”-ийг тохиолдуулан мод тарьж, практик буудлагын тамирчдын нэрэмжит төгөлтэй болох эхлэлийг тавилаа.