Тэмцээний дүн

“19-ийн 1” тэмцээний дүн

Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн 19.1.1 дүгээр заалтаар “Монгол улсын иргэн эх орноо хамгаалах бэлтгэлтэй байх үүрэгтэй” хэмээн үүрэгжүүлэн заасан байдаг. МПБХ нь дүрэмдээ заасан зорилгынхоо дагуу дээрх заалтыг сурталчлан таниулах үүднээс тус тэмцээнийг галт зэвсэг эзэмшигч, буудлагын спорт сонирхогчдын дунд анх удаа нээлттэй байдлаар зохион байгууллаа.

Карабины төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 16 буудагч оролцсоноос Гар цэнэглэлттэй, нээлттэй (Manual Action Open) ангилалд 9 тамирчин, Хагас автомат, стандарт (Semi-Auto Standard) ангилалд 5 тамирчин, Хагас автомат, нээлттэй (Semi-Auto Open) ангилалд 2 тамирчин тус тус оролцлоо.

Тэмцээний удирдамж ёсоор хагас автомат төрөлд оролцсон МПБХ-ны гишүүдийн хувьд шалгаруулалт тооцохгүй, зөвхөн бэлтгэл сургуулилтын зорилгоор оролцсон. Харин Гар цэнэглэлттэй, нээлттэй ангилалд өрсөлдсөн 9 тамирчны дунд шалгаруулалт хийж, тэмцээний медальт байруудыг тодруулав.

Оролцогчид нийт 5 дасгал гүйцэтгэж өрсөлдсөнөөс:

  1. Г.Наран-Очир, СМ
  2. С.Дашдэмбэрэл
  3. Б.Гансүх

нар шагналт байрыг эзэллээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлаас харна уу.