Тэмцээний дүн

“Тусгаар тогтнол 2021” тэмцээний дүн

Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Тусгаар тогтнол-2021” практик буудлагын тэмцээнийг 2021 оны 12-р сарын 23, 24-ний өдрүүдэд Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнийг Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб болон Монголын Практик Буудлагын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд 12 байгууллагын 145 тамирчин 3 төрлийн 5 ангиллаар цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Тэмцээний шагналын ивээн тэтгэгчээр МПБХ-ны түнш LOWA брэнд ажиллаж, Тэргүүн байрт шалгарсан тамирчинг LOWA брэндийн бүтээгдэхүүнээр, удаах байруудыг 200,000 төгрөг, 100,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр тус тус шагнасан юм.

Гар бууны Опен ангилалд нийт 11 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:

  1. ТТХГ-ын тамирчин Х.Моломжамц, СМ
  2. ЦЕГ-ын тамирчин О.Энхжин,
  3. ТТХЕГ-ын тамирчин О.Пүрэвням

Гар бууны Стандарт ангилалд нийт 39 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:

  1. БХЯ, ЗХЖШ-ын тамирчин П.Оюунбат,
  2. МХБХ-ны тамирчин Э.Оюут, СМ
  3. МХБХ-ны тамирчин Б.Батбаяр 

Гар бууны стандарт ангилалд 9 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

  1. МХБХ-ны “Down zero” баг,
  2. ЦЕГ-ын “Ирвэс баг” баг,
  3. Зэвсэгт хүчний 1-р баг 

Гар бууны сумтай карабины төрөлд нийт 30 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр

  1. ТТХГ-ын тамирчин Б.Хүслэн,
  2. ШШГЕГ- ын тамирчин Б.Тэмүүлэн,
  3. МПБХ-ны тамирчин Х.Тэмүүжин, СМ

Гар бууны сумтай карабины төрөлд 7 эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс:

  1. МПБХ-ны тамирчин Б.Энхжаргал,
  2. МПБХ-ны тамирчин Г.Эгшиглэн, 1-р зэрэгтэй
  3. ШШГЕГ-ын тамирчин Э.Эна, 1-р зэрэгтэй

Гар бууны сумтай карабины төрөлд 8 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

  1. МПБХ-ны “Family” баг,
  2. МПБХ-ны “DVC” баг,
  3. ШШГЕГ-ын “Force” баг

Карабины Опен ангилалд нийт 25 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:

  1. ХХЕГ- ын Б.Соронзонболд, СДМ
  2. МПБХ-ны тамирчин Э.Эрдэнэхалиу, СМ
  3. МПБХ-ны тамирчин Б.Алтанбагана, ОУХМ

Карабины Опен ангилалд 6 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

  1. МПБХ-ны “DLC” баг,
  2. МПБХ-ны “Triple Alpha” баг,
  3. ХХЕГ-ын “BPSF” баг,

Карабины Стандарт ангилалд 40 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:

  1. ЦЕГ-ын тамирчин М.Батмөнх, СДМ
  2. ТТХГ-ын тамирчин Ц.Адилтулга, СМ
  3. ЦЕГ-ын тамирчин О.Баттөгс, СДМ

Карабины Стандарт ангилалд өсвөрийн таван тамирчин өрсөлдсөнөөс:

  1. МПБХ-ны тамирчин Н.Амир,
  2. МПБХ-ны тамирчин А.Цовоо,
  3. МПБХ-ны тамирчин Б.Аминаа

Карабины стандарт ангилалд 10 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр:

  1. ЦЕГ-ын “Ирвэс” баг,
  2. ТТХГ-ын “Черби” баг,
  3. ХХЕГ-ын “BPSF” баг

тус тус шалгарлаа. Тус тэмцээний ач холбогдлыг Монгол улсын зэвсэгт хүчний удирдлагаас өндрөөр үнэлж “Батлан хамгаалах сайдын нэрэмжит” болгон зохион байгуулсан бөгөөд оролцсон байгууллагуудыг үзүүлсэн амжилт, хүртсэн медалийн чанараар байр эзлүүлж, тэргүүлсэн байгууллагад шилжин явах цом олгохоор шийдвэрлэсэн юм.

Ийнхүү 12 байгууллагын 145 тамирчин, зэвсгийн 3 төрөл, спортын 5 ангиллаар, 11 багц медалийн төлөө хоёр өдрийн турш авхаалж самбаа, цэц мэргэнээ сорьж өрсөлдсөний дараа нийлбэр дүнгээр МПБХ-ны баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль цуглуулсан амжилтаар тэргүүлж шилжин явах цомын эздээр тодорсон бол 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль цуглуулсан ижил амжилтаар ЦЕГ болон ТТХГ аман хүзүүдлээ. Шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд гардуулан өгсөн юм.

МПБХ-ны буудлагын төв талбайд зохион байгуулагдсан тус тэмцээн нь алба хаагчдын хурд, хүч, авхаалж самбаа, цэц мэргэнийг сорихоос гадна тэдний ур чадварыг дээшлүүлэх, өөр хоорондоо танилцан нөхөрлөх, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, практик буудлагаар хичээллэгч тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ач холбогдол өндөртэй тэмцээн болж өнгөрлөө.

Тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг дараах файлаас үзнэ үү.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, идэвхи чармайлттай ажилласан хурандаа М.Батхуяг, хурандаа П.Чинзориг, залуу шүүгч 13 настай Б.Маргад нарыг МПБХ-ны ерөнхийлөгч тусгай шагналаар шагнаж, карабины төрлийн анхан шатны сургалтын эрхээр шагналаа. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт практик буудлагын спортыг дэмжиж буйд талархал илэрхийлж карабин болон гар бууны сургалтын бүрэн эрх бэлэглэсэн юм.