Монголын спорт

Спортын цол, зэрэг олгов

МПБХ-ны “Цол, зэрэг олгох журам“-д заасны дагуу 2021 онд зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн дүнд үндэслэн тамирчдад цол, зэрэг олголоо.

Монголын Практик Буудлагын Холбооны ерөнхийлөгчийн 2021 оны 12-р сарын 09-ны өдрийн 01/16 тоот тушаалыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны даргын 2021 оны 12-р сарын 14-ний өдрийн А/293 тоот тушаалаар:

Практик буудлагын спортын мастер цолыг:

  • Бэхбат овогтой ДОРЖБАТ,
  • Нямдорж овогтой ГАНТУЛГА,
  • Амарбаясгалан овогтой БҮРГЭД,
  • Ганбаяр овогтой БИЛГҮҮН,

Практик буудлагын спортын дэд мастер цолыг:

  • Отгонбаяр овогтой ЭНХБОЛД,
  • Болдбаатар овогтой ЖАВХЛАНТӨГС,
  • Мөнхтогтох овогтой ЭНХСАЙХАН,
  • Баярмагнай овогтой АНАНД,

Практик буудлагын спортын 1-р зэргийг:

  • Эрдэнэбилэг овогтой ДӨЛГӨӨН,
  • Баатаржав овогтой ЭНХТӨР,
  • Барбаатар овогтой ЭНХЖАРГАЛ,
  • Цэнд-Аюуш овогтой ЛХАГВАДОРЖ,
  • Чимид овогтой ЗОРИГТБААТАР,
  • Ням-Эрдэнэ овогтой ЭНХТӨГС
  • Батцэнгэл овогтой ЭНХБАЯР,
  • Батбаяр овогтой ЦОЛМОН,
  • Ганхуяг овогтой ЖАВХЛАНТӨГС,
  • Цэрэнпүрэв овогтой БААСАНЖАРГАЛ,
  • Энхтүвшин овогтой АРИУНБОЛД,
  • Ганзориг овогтой ЭГШИГЛЭН,
  • Баясгалан овогтой МАРГАД,
  • Дүүрэнтөгс овогтой СҮНДЭРЬЯА

Практик буудлагын спортын 2-р зэргийг:

  • Самдан овогтой БАЯР-ОЧ,
  • Төмөрбаатар овогтой ЦЭЛМЭГ

нарт тус тус олгов. Монгол улсын спортын цолыг www.sport.gov.mn цахим хуудсаар орж лавлах боломжтой. Спортын цол, зэрэг хүртсэн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!