Монгол улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан МПБХ-ны удирдлага, зарим тамирчдыг батлан хамгаалах салбарын шагналаар шагнав.
Буудлагын спортын нэн содон төрөл болох практик буудлагын спортыг эх орондоо амжилттай хөгжүүлж, иргэдэд цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн тусгай алба хаагчдын буудлагын ур чадварыг сайжруулахад идэвхи зүтгэл гарган ажилласан, нийтэд үлгэрлэн манлайлсан МПБХ-ны дараах ажилтан, тамирчдыг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын 2021 оны 12-р сарын 23-ны өдрийн Б/69 тоот тушаалаар шагнав.

- “Эх орны төлөө I” медалиар МПБХ-ны ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер, улсын шүүгч Доржпагма овогтой Наранбаатарыг,
- “Эх орны төлөө II” медалиар МПБХ-ны тамирчин, олон улсын хэмжээний мастер Бадарч овогтой Алтанбагана, спортын мастер Донтор овогтой Гантулга нарыг,
- “Эх орны төлөө III” медалиар МПБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын хэмжээний мастер, улсын шүүгч Доржпагма овогтой Энхбаатар, улсын шүүгч Чулуун овогтой Дэлгэр, Отгонжаргал овогтой Батсайхан нарыг
тус тус шагналаа.