Карабины УАШТ 2021

2021 оны 10-р сарын 2, 3-нд Монгол улсын 2021 оны Карабины төрлийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Карабины УАШТ нь 2013 оноос эхлэн жил бүр тогтмол зохиогдож ирсэн бөгөөд 2020 онд цар тахлын улмаас өнжсөн юм. Тэмцээнд МПБХ-ны 38 тамирчин 2 өдрийн турш, нийт 12 дасгал гүйцэтгэж 3 ангиллаар өрсөлдсөнөөс хувийн дүнгээр Гар цэнэглэлттэй Опен ангилалд:

  1. Б.Доржбат, СДМ
  2. Б.Жавхлантөгс
  3. Б.Тулга, СДМ

Хагас автомат Опен ангилалд:

  1. Э.Эрдэнэхалиу, СМ
  2. Д.Өнөболд
  3. Х.Тэмүүжин, СМ

Хагас автомат Стандарт ангилалд:

  1. Ц.Адилтулга, СМ
  2. М.Батмөнх, СДМ
  3. Г.Наран-Очир, СМ

нар тус тус шалгарав. Багийн дүнгээр Хагас автомат Опен ангилалд:

  1. “Зэв” баг
  2. “Нэр” баг
  3. “Мөрөк” баг

Хагас автомат Стандарт ангилалд:

  1. “Алтангадас” баг
  2. “Ирвэс” баг
  3. “Хишигтэн” баг

тус тус шалгарав. Тэмцээний эцсийн дүнг дараах файлаас үзнэ үү.

Тэмцээнийг задгай талбайд, халдвар хамгааллын дэглэмийг нягт баримтлан амжилттай зохион байгууллаа. Бороотой, цастай, хүйтэн ширүүн салхитайд, цаг агаарын хүнд нөхцлийг үл хайхран аз жаргалтай, баяр баясгалантайгаар тэмцээндээ оролцсон тамирчид, шүүгч нартаа халуун талархал дэвшүүлье.

Дараах файлаас дасгал бүрээрх дэлгэрэнгүй дүнг үзнэ үү.

%d bloggers like this: