Тэмцээний дүн

Гар бууны УАШТ 2021

2021 оны 9-р сарын 4, 5-нд Монгол улсын 2021 оны Гар бууны төрлийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгууллаа.

Гар бууны УАШТ нь 2013 оноос эхлэн жил бүр тогтмол зохиогдож ирсэн бөгөөд 2020 онд цар тахлын улмаас өнжсөн юм. Тэмцээнд МПБХ-ны гар бууны эрх бүхий 24 тамирчин 2 өдрийн турш, нийт 12 дасгал гүйцэтгэж 3 ангиллаар өрсөлдсөнөөс Опен ангилалд:

  1. Х.Тэмүүжин, СМ
  2. Г.Очир
  3. О.Чулуунбилэг

Продакшн ангилалд:

  1. Н.Гантулга, СМ
  2. О.Энхболд
  3. А.Лхамсүрэн, СМ

Стандарт ангилалд:

  1. Ц.Адилтулга, СМ
  2. Г.Баярмагнай, СМ
  3. Б.Соронзонболд, СДМ

нар тус тус шалгарав.

Тэмцээний дүн

Тэмцээнийг задгай талбайд, халдвар хамгааллын дэглэмийг нягт баримтлан амжилттай зохион байгууллаа. Бороотой, цастай, хүйтэн ширүүн салхитайд, цаг агаарын хүнд нөхцлийг үл хайхран аз жаргалтай, инээд хөөртэйгөөр тэмцээндээ оролцсон тамирчид, шүүгч нартаа халуун талархал дэвшүүлье.

Дараах файлаас дасгал бүрээрх дэлгэрэнгүй дүнг үзнэ үү.