2021 оны 8-р сарын 14, 15-ны өдрүүдэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2020” практик буудлагын уламжлалт тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн нь Ш.Жадамба агсны 80 насны ойн гэгээн дурсгалд зориулан өнгөрөгч онд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээс шалтгаалан бүтэн жил хойшлогдсон юм.
Тэмцээнд уламжлал ёсоор МПБХ-ны гишүүд болон төрийн тусгай алба хаагчид оролцов. Энэ удаагийн тэмцээнд Хил Хамгаалах Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Төрийн Тусгай Хамгаалалтын Газар, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн баг тамирчдаас гадна МПБХ-ны өсвөрийн тамирчид, нийт 80 гаруй тамирчид оролцож хурд, хүч, цэцээ сорилоо.
Тэмцээнийг уламжлал ёсоор Ш.Жадамба агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэсэн бөгөөд практик буудлагын спортын гар буу, карабин болон гар бууны сумтай карабин буюу ГСК гэсэн 3 төрлөөр явуулж, төрөл тус бүрээр аваргуудыг шалгаруулав.
Гар бууны төрөл нь дотроо Продакшн болон Стандарт 2 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд Продакшн ангилалд 6 эмэгтэй буудагч өрсөлдсөн тул дүрэм ёсоор эмэгтэйчүүдийн дунд дахин шагналт байр тодруулав.
Гар бууны Продакшн ангилалд 34 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- Т.Бүгүнүтэй, СДМ
- Д.Хатанзаяа, СМ
- Ц.Дашдэмбэрэл, ОУХМ
Эмэгтэйчүүдээс:
- Д.Хатанзаяа, СМ
- Н.Одгэрэл, СМ
- Г.Эгшиглэн
Багийн дүнгээр:
- МПБХ-ны “Трипл Альфа” баг
- ХХЕГ-ын “0303-р ангийн 1-р” баг
- ТТХГ-ын “SS” баг
Гар бууны Стандарт ангилалд 23 хүн өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- П.Эрдэнэбилэг, СМ
- М.Батмөнх, СДМ
- Ц.Адилтулга, СМ
Багийн дүнгээр:
- МПБХ-ны “Алтангадас” баг
- ЦЕГ-ын “Ирвэс” баг
- ШШҮХ-ийн “Forensic” баг
Гар бууны төрлийн эцсийн дүн болон дасгал бүрээрх дэлгэрэнгүй үр дүнг дараах файлуудаас үзнэ үү.
Карабины төрөл нь Хагас Автомат Стандарт болон Хагас Автомат Опен ангиллаар аваргуудаа тодруулсан юм. Хагас Автомат Стандарт ангилалд 6 өсвөрийн буудагч өрсөлдсөн тул дүрэм ёсоор өсвөр үеийнхний дунд шагналт байр нэмэлтээр тодрууллаа.
Хагас Автомат Стандарт ангилалд 42 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- П.Эрдэнэбилэг, СМ
- Ц.Адилтулга, СМ
- М.Батмөнх, СДМ
Өсвөрийн тамирчдаас:
- Д.Намуун, СДМ
- Э.Мөнхтэнгэр
- Н.Ариг
Багийн дүнгээр:
- МПБХ-ны “Алтангадас” баг
- ЦЕГ-ын “Ирвэс” баг
- ХХЕГ-ын “0303-р ангийн 1-р” баг
Хагас Автомат Опен ангилалд 17 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр:
- Э.Эрдэнэхалиу, СМ
- Х.Тэмүүжин, СМ
- Д.Мөнхжаргал
Багийн дүнгээр:
- МПБХ-ны “Зэв” баг
- МПБХ-ны “Unknown” баг
- МПБХ-ны “Очир” баг
Карабины төрлийн эцсийн дүн болон дасгал бүрээрх дэлгэрэнгүй үр дүнг дараах файлуудаас үзнэ үү.
Практик буудлагын спортын дүрэм ёсоор ГСК төрөл нь дотроо ямар нэг ангилал байдаггүй. ГСК төрөлд нийт 19 тамирчин өрсөлдсөнөөс:
- А.Арслан, СМ
- Б.Доржбат, СДМ
- Б.Мөнхжаргал
Багийн дүнгээр:
- МПБХ-ны “DVC” баг
- ТЕГ-ын “Альфа” баг
- МПБХ-ны “Браво 1” баг
ГСК төрлийн эцсийн дүн болон дасгал бүрээрх дэлгэрэнгүй үр дүнг дараах файлуудаас үзнэ үү.