2019 оны 11-р сарын 9-өөс 17-ны өдрүүдэд Филиппин улсын Липа хотноо зохиогдсон 2019 оны Ази болон Австрали тивийн аварга шалгаруулах практик буудлагын Гар бууны тэмцээнд Монгол улсаас 4 баг, 13 тамирчин оролцсон юм.
Энэ удаагийн тэмцээнд манай тамирчид онцгой амжилттай оролцож 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.
Production Optics ангилалд нийт 77 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн дундаас хувийн дүнгээр спортын дэд мастер Тэмүүжингийн Хулан 2-р байрт шалгарч мөнгөн медаль
Мөн Production ангилалд нийт 224 тамирчин өрсөлдсөнөөс Junior буюу 21 хүртэлх насныхны дундаас багийн дүнгээр Дашдэмбэрэлийн Хатанзаяа, Дашдэмбэрэлийн Намуун нар маань 3-р байрт шалгарч хүрэл медаль 🥉 тус тус хүртлээ.
Тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэе!
- Б.Алтанбагана ОУХМ – Стандарт ангилал
- Э.Эрдэнэхалиу СМ – Стандарт ангилал
- П.Эрдэнэбилэг СДМ – Стандарт ангилал
- Ц.Адилтулга СМ – Продакшн ангилал
- Ц.Дашдэмбэрэл ОУХМ – Продакшн ангилал
- Д.Энхбаатар ОУХМ – Продакшн ангилал
- Д.Хатанзаяа – Продакшн ангилал
- Д.Намуун – Продакшн ангилал
- Г.Очир – Продакшн ангилал
- Н.Одгэрэл СМ – Продакшн ангилал
- Э.Тэгшжаргал – Продакшн ангилал
- Х.Тэмүүжин СМ – Продакшн Оптик ангилал
- Т.Хулан СДМ – Продакшн Оптик ангилал
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах файлаас үзнэ үү.
Багийн дүнг дараах файлаас үзнэ үү.