Тэмцээний дүн

Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

2019 оны 9-р сарын 12-оос 15-ны өдрүүдэд ОХУ-ын Барнаул хотноо карабины төрлөөр болсон “Сибирийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-д Монголын тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Гар цэнэглэлттэй Опен ангилалд ОУХМ Ц.Дашдэмбэрэл, Г.Наран-Очир, Б.Гансүх, Б.Жавхлантөгс нар оролцсоноос “Mongolian Steppe 2019” тэмцээний аварга Г.Наран-Очир хүрэл медаль хүртэв. Мөн тэмцээний төгсгөлд болдог халз буудлагын тэмцээнд Б.Жавхлантөгс 3-р байр эзэллээ.

Тамирчиддаа баяр хүргэе.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг эндээс үзнэ үү.