2019 оны 10-р сарын 5, 6-ны өдрүүдэд практик буудлагын спортын Хийн гар буу (Action Air)-ны төрлийн Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 44 тамирчин оролцсон бөгөөд Стандарт, Продакшн, Классик 3 ангиллаар 12 дасгал гүйцэтгэж, дүнгээ гаргалаа.
Стандарт ангиллалд:
1. Г.Эрдэнэтулга
2. Б.Анар – 97.90%
3. М.Алтантулга – 84.55%
Классик ангилалд:
1. А.Арслан
2. Г.Билгүүн – 97.94%
3. У.Тэмүүлэн – 89.64%
Продакшн ангилалд:
1. Г.Лхагвабат, СДМ
2. Б.Тулга – 99.41%
3. Б.Доржбат – 97.31%
нар тус тус тэргүүлэв. Тэмцээнд нийт 44 тамирчин оролцож классик ангиллаас 5 буудагч, продакшн ангиллаас 5 буудагч, стандарт ангиллаас 12 буудагч дүрмийн зөрчил гаргаж тэмцээн дундаас хасагдсан.
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг МПБХ-ны харьяа, практик буудлагын спортын Хийн гар бууны “Action Air” клубын блогоос үзнэ үү.