Тэмцээний дүн

2019 оны Гар бууны УАШТ-ний дүн

2019 оны 10-р сарын 5, 6-ны өдрүүдэд Монгол улсын аварга шалгаруулах Гар бууны тэмцээн 7 дахь удаагаа болж өнгөрлөө.

Тэмцээн Стандарт болон Продакшн гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 27 буудагч оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын хошой аварга, спортын мастер Х.Тэмүүжин Продакшн Оптик ангилалд цэц сорьсон юм. Тэмцээний удирдамжинд тус ангилал байхгүй боловч өөрийгөө сорих гэсэн тамирчны хүсэлтийг ёсоор болгосон юм.

Ингээд Стандарт ангилалд:

1. Э.Эрдэнэхалиу, СМ
2. Б.Алтанбагана, ОУХМ
3. П.Эрдэнэбилэг, СДМ

нар шалгарлаа.

Харин Продакшн ангилалд:

1. Д.Наранбаатар, ОУХМ
2. Н.Гантулга, СДМ
3. Ц.Адилтулга, СМ

нар бусдыгаа магнайлав. Стандарт ангилалд баг бүрдээгүй тул багийн дүн гараагүй. Продакшн ангилалд 5 баг өрсөлдсөнөөс:

1. “DVC” баг
2. “Ирвэс” баг
3. “Шүүгч” баг

медаль хүртлээ.

Зураг дээр Продакшн ангилалд түрүүлсэн “DVC” баг: Баруун гар талаас Ц.Адилтулга СМ, Н.Гантулга СДМ, О.Баттөгс, Г.Очир нар.

Тэмцээний нэгдсэн дүнг дараах файлаас харна уу.

Pistol 2019 Overall

Дасгал нэг бүрийн дүнг дараах файлаас харна уу.

Pistol 2019 Stage

Продакшн ангиллын багийн дүнг дараах файлаас харна уу.

Pistol 2019 Team