Тэмцээний дүн

“Бүгд найрамдах 94” тэмцээн боллоо

2018 оны 11-р сарын 24-ний Бямба гарагт Монголын Практик Буудлагын Холбооны төв клубын буудлагын талбай дээр Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаглалаа даян дэлхийд зарлан тунхагласны түүхт 94 жилийн ойд зориулсан “Бүгд найрамдах 94” практик буудлагын уламжлалт тэмцээн 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ оны 10-р сард практик буудлагын спортын дүрэмд өөрчлөлт орж Pistol Caliber Carbine (товчоор PCC) буюу гар бууны сумаар бууддаг карабины (товчоор ГСК) төрөл албан ёсоор нэмэгдсэн билээ. Энэ удаагийн тэмцээн Монголд анх удаагаа ГСК төрөл нэмэгдэн орсноороо онцлогтой байлаа.

Тэмцээнд МПБХ-ны гишүүдээс гадна ЦЕГ, ЦЕГ-ийн ТАГ, ХСИС, ТТХГ-ын нийт 49 тамирчид оролцож, карабины Опен, Стандарт болон ГСК гэсэн 3 ангилалд өрсөлдсөн юм. Тамирчин бүр нийт 150 сумны 6 дасгал гүйцэтгэсний дараа тэмцээний дүн гарахад:

Нэг. Карабины опен ангилалд МПБХ-ны гишүүдийн дундаас хувийн дүнгээр:

  1. Т.Бүгүнүтэй
  2. Р.Даваасүрэн
  3. Ж.Алтаншагай

Хоёр. Карабины стандарт ангилалд МПБХ-ны гишүүдийн дундаас хувийн дүнгээр:

  1. О.Пүрэвжамц СМ
  2. Г.Лхагвабат СДМ
  3. Э.Эрдэнэхалиу

Мөн ангилалд төрийн тусгай алба хаагчдын дундаас хувийн дүнгээр:

  1. Ж.Анхбаяр (ЦЕГ-ын ТАГ)
  2. Г.Ганбат (ЦЕГ-ын ТАГ)
  3. Х.Баярмөнх (ЦЕГ-ын ТАГ)

Багийн дүнгээр:

  1. МПБХ-ны “A.P.E.S” баг (О.Пүрэвжамц СМ, Г.Лхагвабат СДМ, Э.Эрдэнэхалиу, П.Эрдэнэбилэг)
  2. ЦЕГ-ын ТАГ-ын “Ирвэс-1” баг (Ж.Анхбаяр, М.Батмөнх, А.Баасанхүү, О.Баттөгс)
  3. ЦЕГ-ын ТАГ-ын “Ирвэс-2” баг (Г.Ганбат, Х.Баярмөнх, Ш.Арвинбаяр, Т.Ариунболд)

Гурав. ГСК ангилалд МПБХ-ны гишүүдийн дундаас:

  1. А.Лхамсүрэн СМ
  2. Н.Одгэрэл СДМ
  3. Б.Хос-Эрдэнэ ОУХМ

Мөн ангилалд төрийн тусгай алба хаагчдын дундаас хувийн дүнгээр:

  1. Д.Мөнхжаргал (ЦЕГ-ын ТАГ)
  2. Ш.Арвинбаяр (ЦЕГ-ын ТАГ)
  3. Т.Баярбат (ТТХГ)

Багийн дүнгээр:

  1. “Алтан долгио” холимог баг (А.Лхамсүрэн СМ, Д.Мөнхжаргал, Н.Одгэрэл СДМ, Б.Батсүх)
  2. ЦЕГ-ын ТАГ-ын “Ирвэс-1” баг (Ш.Арвинбаяр, Ч.Баярхүү, Н.Баярсайхан)
  3. ТТХГ-ын “Хишигтэн” баг (Т.Баярбат, Б.Омголонбаатар, Б.Жагдаг, Б.Нямбаяр)

нар тус тус шагналт байруудад шалгарсан юм.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг эндээс үзээрэй.

One thought on ““Бүгд найрамдах 94” тэмцээн боллоо

Comments are closed.