2018 оны 11-р сарын 03-ны Бямба гарагт Төв клубын буудлагын талбайд “Жингэнээн 2018” түргэн буудлагын тэмцээн гар бууны төрлөөр боллоо. Тэмцээнд МПБХ-ны гишүүн 17, гишүүн бус 9 буудагч оролцлоо.
Нийт 8 дасгалд үзүүлсэн хамгийн богино хугацаатай гүйцэтгэлийн нийлбэрээр тэмцээнийг дүгнэсэн юм.
Тамирчид тухайн дасгалд өөрийн хүслээр 3 хүртэлх удаагийн оролдлого хийх боломжтой байсан. Энд бичигдсэн үзүүлэлт нь тухайн тамирчны гүйцэтгэсэн оролдлогуудаас хамгийн богино нь юм.
Нэг дасгалд 5-80 хүртэлх метрийн зайд байрлуулсан 4-8 метал бай, дунджаар 6, нийт 50 буудлага хийсэн. Тэгэхээр түрүүлсэн тамирчны үзүүлэлт нь 1 секундэд 1 буудлага гэсэн үг юм.
МПБХ-ны гишүүд буюу мэргэжлийн тамирчдын ангилалд спортын мастер Д.Золзаяа тэргүүлж өнгөрсөн жилийн аваргаа хадгалж үлдсэн бол спортын мастер Х.Тэмүүжин мөн дахин үзүүрлэлээ. Харин олон улсын хэмжээний мастер Б.Алтанбагана өнгөрсөн жил атгаад алдсан хүрэл медалиа хүртэж чадсан юм.
Харин практик буудлагын спорт сонирхогчдын ангилалд Ж.Баттулга, А.Баасанхүү, Ч.Баярхүү нар шагналт байруудад шалгарсан юм. Тусгай чиг үүргийн алба хаагчид, буудлага спортын олон тамирчдыг төлөөлөн ирж оролцсон залуустаа баярлалаа. Та нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.