Тэмцээний дүн

“Монгол цэрэг 2018” тэмцээний дүн

2018 оны 3-р сарын 17, 18-ны өдрүүдэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Батлан хамгаалахын сайд агсан, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2018” практик буудлагын тэмцээн карабин, гар бууны төрлөөр 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээний эхний өдөр карабин, хоёр дахь өдөр гар бууны тэмцээн болсон бөгөөд дүнг хоёр төрлийн нийлбэрээр тооцсон юм. Тус тэмцээний хувьд практик буудлагын тамирчдаас гадна төрийн тусгай алба хаагч нар нээлттэй оролцдог уламжлалтай. Иймд төрийн тусгай алба хаагчдын дүнг тусгайлан тооцож карабин, гар бууны төрөл тус бүрт эхний 3 тамирчинг мөн тодруулсан юм.

Карабины төрөлд нийт 9 байгууллагын 32 алба хаагч оролцсон бөгөөд тэмцээний үеэр дүрмийн алдаа гаргасан 2 буудагч хасагдсан. Ингээд карабины төрөлд, төрийн тусгай алба хаагчдын дундаас ТТХГ-ын тамирчин спортын мастер Ц.Адилтулга 1-р байр, ТТХГ-ын тамирчин, спортын мастер Г.Баярмагнай 2-р байр, ШШҮХ-ийн тамирчин ОУХМ Б.Хос-Эрдэнэ 3-р байр эзэллээ.

Гар бууны төрөлд нийт 8 байгууллагын 32 алба хаагч оролцсон бөгөөд тэмцээний үеэр дүрмийн алдаа гаргасан 2 буудагч хасагдсан. Ингээд гар бууны төрөлд, төрийн тусгай алба хаагчдын дундаас ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Ж.Анхбаяр 1-р байр, ШШҮХ-ийн тамирчин спортын мастер Д.Золзаяа 2-р байр, ЦЕГ-ын тамирчин спортын мастер А.Лхамсүрэн 3-р байр эзэллээ.

Үүнээс өөрөөр карабин болон гар бууны төрөлд тус бүрт нь шалгаруулалт хийгээгүй бөгөөд хоёр төрлийн нийлбэр дүнгээр практик буудлагын спортын ангилалын дагуу, Open болон Standard ангиллуудад аварга тодрууллаа. Open ангилалд 12 буудагч бүртгүүлсэн боловч ихэнх нь хувиараа оролцохоор мэдүүлж, ердөө 2 баг байсан нь тухайн ангилалд багийн дүнгээр аварга тодруулах боломжгүй болсон юм. Дараах хүснэгтээс Open ангиллын дүнг үзнэ үү.

 

Хоёр өдрийн, хоёр төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Open ангилалд Э.Эрдэнэхалиу 1-р байр, спортын мастер Х.Тэмүүжин 2-р байр, Т.Бүгүнүтэй 3-р байр эзэллээ.

Standard ангилалд 44 буудагч оролцсоноос хувийн дүнгээр ОУХМ Д.Наранбаатар 1-р байр, спортын мастер Ц.Адилтулга 2-р байр, спортын мастер Д.Золзаяа 3-р байр тус тус эзлэв.

Standard ангилалд 13 баг бүртгүүлснээс 1-р байрыг Форенсик баг (Д.Золзаяа, М.Чинбат, Б.Хос-Эрдэнэ, Н.Ганбаяр нар), 2-р байрыг Хишигтэн баг (Ц.Адилтулга, Г.Баярмагнай, М.Ариунтулга, Т.Цэрэннадмид нар), 3-р байрыг Цагдаагийн Ерөнхий Газарын баг (Д.Отгонжаргал, А.Лхамсүрэн, Д.Мөнхжаргал, Б.Хатантөмөр нар) тус тус эзлэв.

Ингээд ангилал хамааралгүйгээр, хоёр төрлийн нийлбэр дүнгээр Инструктор баг  (Д.Наранбаатар, Д.Энхбаатар, С.Тулуев, В.Козлитин нар) тус тэмцээний аваргаар тодорч, 2-р байрыг Гэр бүлийн баг (Х.Тэмүүжин, Т.Хулан, Т.Бүгүнүтэй, А.Церенов нар), 3-р байрыг A.P.E.S баг (Э.Эрдэнэхалиу, Г.Гансүх, О.Пүрэвжамц, Г.Лхагвабат нар) тус тус эзлэв.

Буудагч бүрийн хувийн үзүүлэлтийг харах бол дараах холбоосоор татан аваарай.

Карабины тэмцээний дүн: shooter carbine

Гар бууны тэмцээний дүн:  shooter pistol