Монголын спорт, Тэмцээний мэдээлэл

Карабины ДАШТ-ийг зорилоо

Карабины төрлөөр анх удаа зохион байгуулагдаж буй ДАШТ-нд оролцохоор Монгол улсын баг тамирчид 2017 оны 6-р сарын 01-ний өглөө ОХУ-ын нийслэл Москва хот уруу хүлгийн жолоо заллаа.

Практик буудлагын спорт бол шинэ тутам хөгжиж, дэлхий даяар түгэн дэлгэрч буй буудлагын спортын онцгой нэгэн төрөл. Энэ 2017 онд анх удаа карабины төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо болох гэж байна. Тэмцээнд 45 орны 850 гаруй тамирчид оролцож байна.

Бид дотоод бүх нөөц бололцоогоо шавхан, өндөр зардалтай тус тэмцээнд 20 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг бүрдүүлэн оролцож байна.  Тамирчид маань боломжийнхоо хэрээр бэлтгэлээ базаасан ба Олон Улсын Практик Буудлагын холбооны дүрмээр V түвшинд тооцогдох энэ том тэмцээнээс олон талын мэдлэг, туршлага, ур чадвар хуримтлуулан ирэх буй заа. Монголын баг тамирчдыг МПБХ-ны ерөнхийлөгч ОУХМ Д.Наранбаатар ахалж байна.

 

Монгол улсаас 12 эрэгтэй, 8 эмэгтэй, нийт 20 тамирчин тус тэмцээнд 5 баг болон оролцож байна. Практик буудлагын спортын дүрэм ёсоор 4 хүн нэг баг болох агаад хамгийн өндөр гүйцэтгэлтэй 3 хүний онооны нийлбэрээр багийн оноо тодорхойлогддог.

Хагас автомат ажиллагаатай Standard ангилалд оролцох эрчүүдийн багийн бүрэлдэхүүн:

  1. Д.Наранбаатар, ОУХМ
  2. М.Баярсайхан
  3. Д.Гантулга
  4. Х.Тэмүүжин

Гар ажиллагаатай Open ангилалд оролцох эрчүүдийн багийн бүрэлдэхүүн:

  1. Ц.Дашдэмбэрэл, ОУХМ
  2. Д.Отгонжаргал, СМ
  3. Г.Ганбаатар
  4. О.Пүрэвжамц

Гар ажиллагаатай төрөлд Open ангилалд оролцох бүсгүйчүүдийн багийн бүрэлдэхүүн:

  1. Г.Эрдэнэчимэг
  2. М.Уянга
  3. Н.Одгэрэл
  4. Т.Хулан

Гар ажиллагаатай Standard ангилалд оролцох эрчүүдийн багийн бүрэлдэхүүн:

  1. Б.Хос-Эрдэнэ, СМ
  2. Б.Алтанбагана
  3. Д.Энхбаатар
  4. Г.Сэргэлэн

Гар ажиллагаатай төрөлд Standard ангилалд оролцох бүсгүйчүүдийн багийн бүрэлдэхүүн:

  1. Р.Бямбасүрэн
  2. Б.Уранбаяр
  3. Н.Буянжаргал
  4. Б.Булган

Москвагийн цагаар 6-р сарын 04-ний 13:00 цагт албан ёсоор нээлтээ хийх тус тэмцээн 6-р сарын 05-аас 10-ны өдрүүдэд явагдаж 6-р сарын 11-ний 18:00 цагт дүнгээ гаргаж, ялагчдаа тодруулна. Тэмцээний туршид тамирчид өдөр бүр 6 дасгал гүйцэтгэх бөгөөд нийт 5 хоногийн турш 30 дасгал гүйцэтгэж дууссанаар тэмцээний ялагч тодорно. Бидний хувьд ч анхных, дэлхийн хувьд ч анх удаагаа болж буй тус тэмцээнд манай баг тамирчид хэрхэн оролцож ямар амжилт үзүүлэхийг хүлээх л үлдэж байна.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тэмцээний албан ёсны сайтаас авна уу.