Тэмцээний дүн

“5.11 challenge 2017” – Карабины тэмцээний дүн

2017 оны 5-р сарын 13-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран зохион байгуулсан “5.11 challenge” практик буудлагын тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээн карабины төрлөөр эхэлсэн юм. Ингээд тус тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.

Карабины тэмцээн нь нийт 5 дасгалаас бүрдэж байсан ба нийт 36 тамирчин хурд, хүч, цэцээ сорьсоноос 2 буудагч дүрмийн алдаа гаргаж тэмцээний дундаас хасагдлаа.

1-р дасгалд 9 сум шаардлагатай байсан ба нийт 45 оноо авах боломжтой байсан.

1-р дасгалыг хамгийн богино хугацаанд спортын дэд мастер Ц.Адилтулга гүйцэтгэсэн бол хэд хэдэн буудагч дасгалыг бүрэн гүйцэтгэж чадсан.

1-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын дэд мастер Ц.Адилтулга тус дасгалд тэргүүлснээр 100%-ийн амжилт үзүүлж 45 оноогоо бүтэн авлаа.

2-р дасгалд 16 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 80 оноо авах боломжтой байсан.

2-р дасгалд хамгийн богино хугацааг спортын мастер Б.Хос-Эрдэнэ үзүүлсэн агаад хэд хэдэн буудагч бүтэн онооны үзүүлэлт гаргасан байна.

2-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Б.Хос-Эрдэнэ тэргүүлж, 100%-ийн амжилт үзүүлж боломжит 80 оноогоо бүтэн авлаа.

3-р дасгалд 10 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 50 оноо авах боломжтой байсан.

3-р дасгалыг Н.Жасрай хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн бол хэд хэдэн буудагч тус дасгалд 10 альфа буюу бүтэн онооны амжилт үзүүлсэн байна.

3-р дасгалын дүнг нэгтгэн дүгнэвэл Н.Жасрай 100%-ийн амжилт үзүүлж, боломжит 50 оноогоо бүтэн авч бусад нь түүний араас жагслаа.

4-р дасгалд 22 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 110 оноо авах боломжтой байсан.

4-р дасгалыг О.Пүрэвжамц хамгийн түргэн гүйцэтгэсэн бол спортын дэд мастер Ц.Адилтулга хамгийн нямбай гүйцэтгэжээ.

4-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер О.Пүрэвжамц тус дасгалд тэргүүлснээр 100%-ийн амжилт үзүүлж боломжит 110 оноогоо бүрэн авлаа.

5-р дасгалд 23 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 115 оноо авах боломжтой байсан.

5-р дасгалын хувьд спортын мастер М.Чинбат хамгийн өндөр онооны үзүүлэлттэй гүйцэтгэсэн бол М.Баярсайхан хамгийн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэж дууссан байна.

5-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл Х.Тэмүүжин үзүүлэлтээрээ тэргүүлж 100%-ийн амжилттайгаар боломжит 115 оноогоо бүрэн авлаа .

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

Ингээд эцсийн дүнг гаргахад тэмцээнээ амжилттай дуусгасан 34 тамирчнаас спортын дэд мастер Ц.Адилтулга 100%-ийн амжилтаар түрүүлж, спортын мастер Д.Золзаяа 98.98%-ийн амжилтаар дэд байр, О.Пүрэвжамц 98.27%-ийн амжилтаар гуравдугаар байрыг тус тус  эзэллээ.

Практик буудлагын спортын дүрэм ёсоор багийн дүнг тухайн багийн 4 гишүүний 3-ынх нь авсан онооны нийлбэрээр тооцдог. Түүнчлэн дүрэм ёсоор тухайн ангилалд 4-өөс цөөн баг оролцсон тохиолдолд багийн дүнг шалгаруулдаггүй. Энэ удаагийн карабины тэмцээнд нийт 8 баг оролцсон юм.

Ингээд багийн дүнг тооцож үзэхэд ШШҮХ-ийн “Forensic” баг түрүүлж, МПБХ-ны “Alpha” баг 2-р байр,  МПБХ-ны “X1” баг 3-р байрыг тус тус эзэллээ.

Тэмцээний талаарх бусад мэдээлэл болон зургуудыг энд дарж үзнэ үү