2017 оны 5-р сарын 14-ний Ням гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр “5.11 tactical” брэндийн албан ёсны дистрибьютер “Бродер Мерчантс” ХХК болон Монголын Практик Буудлагын Холбоо хамтран зохион байгуулсан “5.11 challenge” практик буудлагын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Энэ өдөр гар бууны төрлөөр тэмцээн явагдсан юм. Ингээд тус тэмцээний дүнг дэлгэрэнгүй танилцуулъя.
Гар бууны тэмцээн нь Стандарт ангиллаар явагдсан бөгөөд 5 дасгал бүхий тус тэмцээнд нийт 26 тамирчин хурд, хүч, цэцээ сорьсоноос 3 буудагч дүрмийн алдаа гаргаж тэмцээний дундаас хасагдлаа.
1-р дасгалд 10 сум шаардлагатай байсан ба нийт 50 оноо авах боломжтой байсан.
1-р дасгалыг хамгийн богино хугацаанд спортын дэд мастер Б.Хос-Эрдэнэ гүйцэтгэсэн бол ОУХМ А.Мөнхбат хамгийн цэцэн буудсан байна.
1-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Г.Баярмагнай бусдыгаа хошуучилсанаар 100%-ийн амжилт үзүүлж 50 оноогоо бүтэн авлаа.
2-р дасгалд 9 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан.
2-р дасгалд хамгийн богино хугацааг спортын мастер Д.Золзаяа үзүүлж, хамгийн өндөр онооны үзүүлэлтийг спортын дэд мастер Ц.Адилтулга үзүүлсэн байна.
2-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын дэд мастер Ц.Адилтулга тэргүүлж, 100%-ийн амжилт үзүүлж боломжит 45 оноогоо бүтэн авлаа.
3-р дасгалд 10 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 50 оноо авах боломжтой байсан.
3-р дасгалыг М.Мөнхзул хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн бол хэд хэдэн буудагч тус дасгалд 9 альфа, 1 чарли гэсэн амжилт үзүүлсэн байна.
3-р дасгалын дүнг нэгтгэн дүгнэвэл М.Мөнхзул 100%-ийн амжилт үзүүлж, боломжит 50 оноогоо бүтэн авлаа.
4-р дасгалд 15 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 75 оноо авах боломжтой байсан.
4-р дасгалыг Х.Тэмүүжин хамгийн түргэн гүйцэтгэсэн бол спортын мастер М.Чинбат хамгийн нямбай гүйцэтгэжээ.
4-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Б.Хос-Эрдэнэ тус дасгалд тэргүүлж 100%-ийн амжилт үзүүлсэнд тооцогдож боломжит 75 оноогоо бүрэн авлаа.
5-р дасгалд 16 сум шаардлагатай байсан бөгөөд нийт 80 оноо авах боломжтой байсан.
5-р дасгалын хувьд спортын мастер Д.Золзаяа хамгийн өндөр онооны үзүүлэлттэй гүйцэтгэсэн бол Х.Оналбек хамгийн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэж дууссан байна.
5-р дасгалыг нэгтгэн дүгнэвэл спортын мастер Д.Золзаяа үзүүлэлтээрээ тэргүүлж 100%-ийн амжилттайгаар боломжит 80 оноогоо бүрэн авлаа .
Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог. Ийнхүү дасгал бүрээр тооцсон оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.
Ингээд эцсийн дүнг гаргахад тэмцээнээ амжилттай дуусгасан 23 тамирчнаас спортын мастер Г.Баярмагнай 100%-ийн амжилтаар түрүүлж, спортын мастер Д.Золзаяа 96.52%-ийн амжилтаар дэд байр, Г.Ганбаатар 93.72%-ийн амжилтаар гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Практик буудлагын спортын дүрэм ёсоор багийн дүнг тухайн багийн 4 гишүүний 3-ынх нь авсан онооны нийлбэрээр тооцдог. Түүнчлэн дүрэм ёсоор тухайн ангилалд 4-өөс цөөн баг оролцсон тохиолдолд багийн дүнг шалгаруулдаггүй. Энэ удаагийн тэмцээнд нийт 6 баг оролцсон юм.
Ингээд багийн дүнг тооцож үзэхэд ШШҮХ-ийн “Forensic” баг түрүүлж, ТТХГ-ын “Хишигтэн” баг 2-р байр, МПБХ-ны “Alpha” баг 3-р байрыг тус тус эзэллээ.
Тэмцээний талаарх бусад мэдээлэл болон зургуудыг энд дарж үзнэ үү