2017 оны 3-р сарын 11, 12-ны өдрүүдэд Монголын Практик Буудлагын Холбоо, Зэвсэгт Хүчний 084-р ангиас хамтран цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын алба хаагч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээн болно. Тэмцээн карабин болон гар бууны төрлөөр явагдах бөгөөд төрөл тус бүрд нийт 86 сумны 5 дасгал гүйцэтгэнэ.
Тамирчид хоёр төрөлд аль алинд нь оролцох боломжтой бөгөөд Карабины тэмцээн 3-р сарын 11-нд болно. Гар бууны тэмцээн 3-р сарын 12-нд стандарт болон макаров гэсэн хоёр ангиллаар болно.
Бүртгэл 2017 оны 3-р сарын 10-ны 15:00 цагт хаагдав.