“Цагаан сар 2017” гар бууны тэмцээний дүн

2017 оны 2-р сарын 25-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр Монголын үндэсний уламжлалт баяр “Цагаан сар”-д зориулсан   практик буудлагын 2-р түвшний тэмцээн гар буу, карабины төрлөөр зохион байгуулагдлаа. Гар бууны төрөлд 8 тамирчин өрсөлдөж нийт 50 сумны 3 дасгал гүйцэтгэв.

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

gar-buu-final-2017-2-25

Ингээд нийлбэр дүнгээр спортын дэд мастер Г.Ганбаатар түрүүлж, Х.Тэмүүжин, Б.Алтанбагана нар удаалав. Энэ өдөр Г.Ганбаатар тун одтой, хийморьтой байж карабины төрөлд 3-р байр эзэлсэн юм.

Advertisements