Монголын спорт

Бөмбөгтэй хоккейн түүхэн амжилт

Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилал 2017 оны 1-р сарын 24-өөс 29-ний өдрүүдэд Швед улсад боллоо. Тус тэмцээнд манай хоккейчид нийт зургаан тоглолт хийж, нэг ялагдалтайгаар тэмцээнээ өндөрлүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль авснаар түүхэн амжилт гаргалаа.

Бөмбөгтэй хоккейн ДАШТ анх 1957 оноос зохиогдож иржээ. Харин манай улс тус тэмцээнд 2006 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд 2011-2013 онуудад тодорхой шалтгааны улмаас ДАШТ-ийг өнжсөн аж. Анхныхаа тэмцээнд 6 тоглолт хийж, 5 хожигдсон боловч Эстонийг хожиж, тухайн үед шуугиан тарьж байснаас хойш амжилт нь тогтмол ахисаар 9 дэх удаагийн ДАШТ-нээсээ хүрэл медаль авлаа.

hoc-1

Мөсний хоккейн спортын хөгжил жигд бус, эрс тэс байдгаас шалтгаалан бэндийн ДАШТ нь мөн “А” болон “В” гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. “В” ангилалд түрүүлсэн баг дараагийн жилд “А” ангилал уруу дэвших агаад, “А” ангилалд хамгийн муу үр дүн үзүүлсэн баг “В” ангилал уруу ухардаг.  Манай багийн хувьд “В” ангилалд хамаардаг бөгөөд ийнхүү анхныхаа медалийг авлаа. Цаашид амжилт нь өсөн нэмэгдэх нь гарцаагүй агаад тун удахгүй “А” ангилалд хүч үзэх биз ээ.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn