Тэмцээний дүн

Карабины тэмцээний дүн 2017.01.14

2017 оны 1-р сарын 14-ний Бямба гаригт МПБХ-ны Төв клубын буудлагын талбай дээр карабины төрлөөр практик буудлагын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.  

Долоо хоног бүр болдог цуврал тэмцээнүүд нь тус холбооны байнгын дасгал сургуулилт, бэлтгэлийн үндсэн хэлбэр юм.

Нэгдүгээр дасгал нь 12 сумны дасгал байсан.

veri_page_1

Тус дасгалын хувьд хамгийн цэцэн буудагч нь Б.Тамир байсан бол хамгийн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэсэн буудагч нь Х.Тэмүүжин байжээ.

result-stage_page_1

 

Хоёрдугаар дасгал нь 18 сумны дасгал байв.

veri_page_2

Хоёр дахь дасгалын хувьд хамгийн цэцэн буудагч нь Х.Тэмүүжин байсан бол хамгийн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэсэн нь О.Пүрэвжамц байв.,

result-stage_page_2

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

overall

 

Ингээд эцсийн дүнг гаргахад энэ удаагийн сургалт-дадлага-бэлтгэл-тэмцээнд оролцсон 6 буудагчаас Х.Тэмүүжин түрүүлж, 2-р байранд Б.Тамир, 3-р байранд О.Пүрэвжамц орлоо.  Анхны тэмцээндээ орсон шинэхэн гишүүн Б.Баярмаагийн хувьд харьцангуй туршлагатай буудагчдыг ардаа орхисон нь түүнд боломж байгааг харуулсан юм.