Карабин 2017.01.08 тэмцээний дүн

2017 оны 1-р сарын 08-ны Ням гаригт МПБХ-ны буудлагын талбай дээр Карабины төрлөөр зохион байгуулсан тэмцээний дүнг танилцуулж байна.

Энэ удаагийн тэмцээн-бэлтгэлд цөөн тамирчид оролцсон бөгөөд нийт 54 сумны 3 дасгалын нийлбэр дүнгээр аваргыг тодруулав. Тэмцээний дүнг Олон Улсын Практик Буудлагын Холбооны албан ёсны онооны программ болох WinMSS программаар гаргаагүй юм.
Эхний дасгал нь 4 төмөр, 3 цаасан бай, 2 торгуулийн бай бүхий 10 сумны дасгал байсан юм.
stage-i
Хоёр дахь дасгал нь 2 төмөр, 8 цаасан бай, 4 торгуулийн бай бүхий 18 сумны дасгал байв. 
stage-ii
Гурав дахь дасгал нь 6 төмөр бай, 10 цаасан бай, 4 торгуулийн бай бүхий 26 сумны дасгал байсан.

stage-iii

Ийнхүү нийт 54 сумны 3 дасгалын нийлбэр дүнгээр эцсийн үр дүнг тодруулахад ТТХГ-ын тамирчин спортын дэд мастер Ц.Адилтулга тэргүүллээ.

total
Тус тэмцээний онцлог нь буудлага үйлдэхээс бусад үед зэвсгийн хүхээгт “аюулгүйн дарцаг” хийж явах болсон бөгөөд үүнээс хойш аюулгүйн дарцаггүй бол тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.

flag-1 flag

Advertisements