“Opening 2017” карабины тэмцээн

2016 оны 12-р сарын 17-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр 2017 оны нээлтийн тэмцээн карабины төрлөөр эхэлж, практик буудлагын 1-р түвшний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Карабины тэмцээнд нийт 17 тамирчин оролцож 9 болон 21 сумны 2 дасгал гүйцэтгэлээ. Тэмцээний явц дунд дүрмийн алдаа гаргаж хасагдсан хүн гарсангүй.

1-р дасгалд 4 цаасан бай, 1 төмөр бай, 2 торгуулийн бай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан.

carbine-stages_page_1

 

1-р дасгалыг хамгийн богино хугацаанд бүрэн гүйцэтгэсэн тамирчин Г.Энх-Орчлон байсан бол ОУХМ Ц.Дашдэмбэрэлийн  хувьд мөн цэцэн буудсан боловч түүнээс их хугацаа зарцуулжээ.

carbine-stages-result_page_1

 

2-р дасгалд 8 цаасан бай, 5 төмөр бай, 3 торгуулийн бай байсан бөгөөд нийт 105 оноо авах боломжтой байсан.

carbine-stages_page_2

 

2-р дасгалын хувьд хамгийн цэцэн буудагч нь спортын дэд мастер Ц.Адилтулга байсан бол ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин А.Энх-Амгалан хамгийн богино хугацаанд дасгалыг гүйцэтгэсэн юм.

carbine-stages-result_page_2

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

carbine-overall

 

Ингээд эцсийн дүнг гаргахад карабины тэмцээнд нийт 17 буудагчаас Ш.Эрдэнэ-Амгалан түрүүлж, ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Ж.Анхбаяр, спортын дэд мастер Ц.Адилтулга нар 2 ба 3-р байрыг тус тус эзлэв.  Ш.Эрдэнэ-Амгалангийн хувьд 3 дахь тэмцээндээ оролцож байгаа шинэхэн гишүүн бөгөөд дөнгөж саяхан анхан шатны сургалтанд хамрагдсан гэдгийг тооцож үзвэл түүнд их ирээдүй байна.

Advertisements