Тэмцээний дүн

“Opening 2017” гар бууны тэмцээн

2016 оны 12-р сарын 17-ны Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр 2017 оны нээлтийн тэмцээн гар бууны төрлөөр үргэлжилж, практик буудлагын 1-р түвшний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Гар бууны тэмцээнд нийт 8 тамирчин оролцож 9 болон 21 сумны 2 дасгал гүйцэтгэлээ. Тэмцээний явц дунд дүрмийн алдаа гаргаж хасагдсан хүн гарсангүй. Сумны гачигдлын улмаас тэмцээнд цөөн тамирчин оролцсон ба ангилал хүрэлцэхгүй байсан тул бүх тамирчдыг продакшн ангилал гэж үзэж оноог тооцсон юм.

1-р дасгалд 4 цаасан бай, 1 төмөр бай, 2 торгуулийн бай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан.

pistol-stages_page_1

 

Ерөнхийдөө 1-р дасгалыг тамирчид жигдхэн, цэц сайтай гүйцэтгэсэн агаад хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн нь ОУХМ Д.Наранбаатар, Х.Тэмүүжин нар байв.

pistol-stages-result_page_1

 

2-р дасгалд 8 цаасан бай, 5 төмөр бай, 3 торгуулийн бай байсан бөгөөд нийт 105 оноо авах боломжтой байсан.

 

 

pistol-stages_page_2

2-р дасгалын хувьд хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн нь мөн Д.Наранбаатар байсан бол хамгийн цэцэн буудагч нь ОУХМ Ц.Дашдэмбэрэл байлаа. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Баярсайханы хувьд сум нь хүрэлцээгүйн улмаас тус дасгалыг гүйцэтгээгүй юм.

pistol-stages-result_page_2

 

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit Factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

pistol-overall

 

Ингээд эцсийн дүнг гаргахад гар бууны тэмцээнд нийт 8 буудагчаас Х.Тэмүүжин түрүүлж, Г.Ганбаатар, ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Б.Алтанбагана нар 2 ба 3-р байрыг тус тус эзлэв.  Х.Тэмүүжингийн хувьд 2 дасгалыг тун хянуур, нямбай гүйцэтгэж, тус бүр 80%-иас дээш амжилт үзүүлсэн нь нийлбэр дүнгээр тэргүүлэх боломжийг олголоо.