Монголын спорт

Бодибилдингийн төрлөөр хошой дэлхийн аваргатай болов

Тайландын Бангкок хотноо Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, 2016 оны 12-р сарын 04-нд өндөрлөлөө.  Тэмцээнд 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид өндөр амжилт үзүүллээ.

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьж, 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт 9 медаль хүртлээ.  Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм.

Алтан медаль:

  • Г.Угалзцэцэг  /Эм, атлетик-бие бялдар ангилал/
  • А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/

ugalz-1_700

fdsfs

Мөнгөн медаль

  • Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/
  • Түвшинбаяр /Эр, модел ангилал/

Хүрэл медаль

  • Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/
  • Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/
  • Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/
  • Дуламрагчаа /Эр, мастер ангилал/

Дэлхийн хошой аварга цолыг хүртсэн Г.Угалзцэцэг энэ жил 37 настай, “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт хичээллэж, багшилдаг байна. Г.Угалзцэцэг өнгөрсөн жил бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол энэ жил амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг хүртээд байна.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn