БНХАУ-ын Шиамень хотноо 3х3 төрлийн (гудамжны ч гэж бас нэрлэдэг) сагсан бөмбөгийн оюутны ДАШТ өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд анх удаа оролцсон Монголын баг шөвгийн наймд Австралийг 19:12, хагас шигшээд Ливаны сагсчдыг 21:18-аар хожин мөнгөн медалийн болзол хангалаа. Тэд аваргын төлөөх тоглолтод Францын багт дийлдсэн юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн, А. Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд тэд бүгд Мон-Алтиус БТДС-д суралцдаг аж. Мөн багийн ахлагчаар М.Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга ажиллажээ.
А хэсэг: Франц, Австрали, Ливан, БНХАУ, Тайланд-1
В хэсэг: БНХАУ, Малайз, Унгар, Тайланд-2, Монгол
Шөвгийн найм:
- Монгол – Австрали – 19:12
- Ливан – Тайланд
- Франц -БНХАУ-2
- Унгар – БНХАУ-1
Хагас шигшээ:
- Ливан – Монгол 18-21
- Франц– БНХАУ
Хүрэл медаль: Ливан – БНХАУ
Алтан медаль: Монгол – Франц 12:19
Ийнхүү анх удаа багийн спортын төрлөөр ДАШТ-ээс Монголын тамирчид мөнгөн медаль хүртлээ.
Мэдээллийн эх сурвалж: www.news.mn