Тэмцээний дүн

Бүгд найрамдах улс 92 – Карабин

Анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засагтай болсноо даян дэлхийд тунхагласаны 92 жилийн ойн баярын өдөрт зориулан 2016 оны 11-р сарын 25-ны Баасан гаригт Монголын Практик Буудлагын Холбооноос гар буу, карабины төрлүүдээр практик буудлагын тэмцээн амжилттай зохион байгууллаа. Ингээд карабины тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг толилуулъя.

Тэмцээнд нийт 18 тамирчин бүртгүүлж 16 тамирчин оролцсоноос тэмцээний явц дунд 2 хүн дүрмийн алдаа гаргаж хасагдсан юм.

1-р дасгалд 4 цаасан бай, 1 төмөр бай байсан бөгөөд нийт 45 оноо авах боломжтой байсан.  Тус дасгалын онцлог нь оноогүй тохиолдол бүрт нэмэлт нэг торгуулийн оноо тооцох хатуу нөхцөлтэй байв.

carbine-stages_page_1

 

160м-т байрлах төмөр байг онох даалгавар бүхий тус дасгалыг хамгийн богино хугацаанд бүрэн гүйцэтгэсэн тамирчин бол холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Баярсайхан байлаа.

carbine-stages1_page_1

 

2-р дасгалд 3 цаасан байг 2 байрлалаас  буудах ёстой байсан бөгөөд нийт 60 оноо авах боломжтой байсан.

carbine-stages_page_2

 

Тус дасгалын онцлог нь жижигрүүлсэн байг тогтсон цэгүүдээс буудах байсан. Тамирчдын хувьд энэ нь нэлээн хүндрэлтэй байсан нь бүх тамирчдын хувьд торгуулийн оноо авснаас илэрхий харагдаж байна.

carbine-stages1_page_2

 

3-р дасгал нь 6 цаасан бай, 1 хөдөлгөөнт бай, 2 төмөр бай бүхий, нийт 90 оноо авах боломжтой 18 сумны дасгал байсан.

carbine-stages_page_3

 

Тус дасгалыг хамгийн богино хугацаанд О.Пүрэвжамц гүйцэтгэсэн боловч хамгийн нямбай буюу нэг ч торгуулийн оноогүй, цэвэр гүйцэтгэсэн буудагч нь тэмцээнд оролцсон хоёр бүсгүйн нэг болох Н.Одгэрэл байв. Практик буудлагын тэмцээнд анх оролцож байгаа Э.Амарбатын хувьд түүнтэй адил бүх оноогоо бүрэн цуглуулсан боловч гүйцэтгэлийн алдаа гаргаж сануулга (процедур) торгууль авсан юм.

carbine-stages1_page_3

 

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноо (point)-г бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувь (stage percent)-ийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

carbine-overall_page_1

 

Ингээд эцсийн дүнг гаргахад нийт 14 буудагчаас ТТХГ-ын тамирчин, спортын дэд мастер Ц.Адилтулга түрүүлж, ЦЕГ-ын ТАГ-ын А.Баасанхүү, Б.Алтанбагана нар 2 ба 3-р байрыг тус тус эзлэв.