Гар бууны 1-р түвшний тэмцээний дүн

2016 оны 10-р сарын 29-ний Бямба гаригт Монголын Практик Буудлагын Холбооны буудлагын талбай дээр гар бууны төрлөөр IPSC-I түвшний буюу төв клубын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 26 тамирчин оролцсоноос 4 тамирчин дүрмийн алдаа гарган тэмцээний явц дунд хасагдаж, 22 буудагч тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Тэмцээний дүнг Олон Улсын Практик Буудлагын Холбоо (IPSC)-ны албан ёсны онооны програм болох WinMSS програмаар тооцоолсон болно. Тэмцээнд оролцогчид нийт 56 сумны 3 дасгал гүйцэтгэсэн бөгөөд дасгал бүрийн дүнг дараах зургуудаас үзнэ үү.

6 цаасан бай бүхий, нийт 12 сумны 1-р дасгалын дүнг дараах зургаас харна уу. Тус дасгалыг талбайн шүүгч Д.Наранбаатар, Д.Энхбаатар нар удирдан явуулсан юм.

1-stage_page_1

2 төмөр бай, 15 цаасан бай бүхий, нийт 32 сумны 2-р дасгалын дүнг дараах зургаас харна уу.  Тус дасгалыг талбайн шүүгч Д.Наранбаатар удирдан явуулсан.

2_page_1

4 төмөр бай, 4 цаасан бай бүхий, нийт 12 сумны 3-р дасгалын дүнг дараах зургаас харна уу. 3-р дасгалыг талбайн шүүгч Ц.Дашдэмбэрэл, Д.Цогтжаргал нар удирдан явуулсан юм.

 

3_page_1

Практик буудлагын спортын оноо тооцох зарчим ёсоор тухайн дасгалын үед авсан оноог гүйцэтгэсэн хугацаанд хувааж Hit factor-ыг гаргадаг. Улмаар тухайн дасгалд хамгийн өндөр үзүүлэлт (hit factor) бүхий тамирчныг 100%-ийн амжилт үзүүлсэн гэж тооцож тухайн дасгалд цуглуулбал зохих оноог бүрэн олгодог. Дараа дараачийн тамирчдын үзүүлэлтийг эхний тамирчны үзүүлэлтээс пропорцлон тооцож, амжилтын хувийг тодорхойлох бөгөөд улмаар тухайн дасгалаас цуглуулах боломжит нийт оноог амжилтын хувиар нь үржүүлэн тооцож тухайн тамирчны оноог тодорхойлдог.  Ийнхүү дасгал бүрээр цуглуулсан оноог нэгтгэн нийлбэр оноогоор эцсийн дүнг тодруулдаг юм.

overall_page_1

Тус тэмцээнд 100%-ийн амжилт үзүүлсэн МПБХ-ны ерөнхийлөгч, ОУХМ Д.Наранбаатар тэмцээн зохион байгуулагчийн хувьд амжилтаа тооцохгүй байхаар шийдвэрлэсэн тул спортын мастер Д.Золзаяа, холбооны гишүүн Б.Тамир, ОУХМ Ц.Дашдэмбэрэл нар 1, 2, 3-р байрыг тус тус эзэллээ.

Advertisements