Монголын спорт

Монголын оюутны шигшээ Ази тивийн аварга боллоо

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 9-р сарын 20-оос 24-ний хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг шалгарч Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдлөө.

dsadas

6 дахь удаагийн тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Монголын багууд шалгараад байсан юм. Ингээд өнөөдөр болсон финалын тоглолтод Монгол Тайваныг 92-79-өөр хожиж, аваргын цомыг өргөлөө. Хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ Хонг Конгийг 92:82-оор хожлоо.

Казахстаны багийг 137:32-ын харьцаатай өөдрөг эхлүүлсэн Монголын баг хэсгийн тоглолтуудад Тайванийн багт 84:90 харьцаагаар хожигдсон боловч улмаар Макаог 99:72-оор хожсоноор А хэсгээс 2-р байраар хагас шигшээ тоглолтод шалгарсан юм. Манай залуус хагас шигшээ тоглолтод Хонг-Конгийн багийг 106:67-гоор итгэл төгс хожиж финалд шалгарсан юм. Улмаар Монгол Улсын оюутны шигшээ баг хэсгийн тоглолтод хожигдсон Тайванийн багаас амжилттай даагаа нэхэж аваргын алтан медалийг анх удаа эх орондоо авчирлаа.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn