Бусад мэдээлэл

Эмгэнэл

Монголын Практик Буудлагын Холбооны гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ажилтан, цагдаагийн ахмад  Ж.Шижирбаатар гэнэтийн өвчний учир зуурдаар нас нөгчиж хүнд гарз тохиожээ.

shijir

Ж.Шижирбаатар маань практик буудлагын спортыг Монголд дэлгэрүүлэх үйлсийг чин сэтгэлээсээ дэмжин, итгэл зүтгэлээ зориулж явсан, практик буудлагын спортын анхны тамирчдын нэг байсан билээ. Тэрбээр 2013 онд Монгол улсад анх зохиогдсон гар бууны улсын аваргын тэмцээнд классик төрөлд 3-р байр эзэлж байсан бөгөөд практик буудлагын тэмцээнүүдэд алгасалгүй оролцдог чадварлаг буудагч байсан юм.

shijir1

Таныхаа нөхөрсөг, тусч, зөөлөн зан чанарыг анд нөхөд чинь үүрд дурсаж явах болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.