Монголын спорт

Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох тамирчдаа үдлээ

2016 оны 8-р сарын 5-нд Бразилийн Рио де Жанейро хотод эхлэх зуны олимпийн 31 дэх удаагийн наадамд хурд, хүчээ сорих тамирчдаа Монгол Улсын төрийн өндөрлөгүүд 2016 оны 7-р сарын 20-ны Лхагва гаригийн 11.30 цагт Чингисийн талбайд үдэн ёсоллоо. Үдэлтийн ёслолын үеэр олимпт оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс нээлтийн ёслолд өмсөх хувцастайгаа хүндэтгэлийн жагсаалт хийсэн юм. Дашрамд сонирхуулахад Монголын баг тамирчид сүүлийн 3 олимп дараалан шар өнгөөр гоёж байна.

rio (17)

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад амжилт хүсч, олимпийн наадмын тэнгэрт мандуулах төрийн далбааг энэ удаагийн тугчаар сонгогдсон жүдогийн +100 кг-ийн жинд өрсөлдөх Б.Тэмүүлэнд гардуулав. Үдэлтийн арга хэмжээний үеэр тамирчдыг төлөөлөн жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт МУГТ Д.Сумъяа, Азийн зуны спортын наадмын аварга, боксын Ази тивийн аварга Д.Отгондалай нар тамирчны тангараг уншлаа.

Энэ жил Монгол улсаас Олимпийн наадмын есөн төрөлд 42 тамирчин, олимпийн наадмын араас залгуулан үргэлжлэх Паралимпийн таван төрөлд найман тамирчин, нийт 50 тамирчин Рио Де Жанейрог зорихоор болсон нь Монгол улсын спортын түүхэнд хамгийн олон тамирчин эрх авсан олимп болж байна. 1992 оны Барселоны олимпоос эхлэн тодорхой шалгуур хангасан тамирчид олимпт оролцдог болсон юм.

РИО-2016 зуны олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид (нийт 42 хүн)

ЧӨЛӨӨТ БӨХ (10 хүн)

Эрэгтэй

57 кг – Э.Бэхбаяр /ДАШТ-ний хүрэл медальт/
65 кг – Г.Мандахнаран /ДАШТ-ний хошой хүрэл медальт/
74 кг – П.Өнөрбат /ДАШТ-ний мөнгөн медальт/
86 кг – О.Үйтүмэн /ААШТ-ний мөнгөн медальт/
97 кг – Д.Хүдэрбулга /Ази тивийн аварга/
125 кг – Ж.Чулуунбат /Азийн наадмын мөнгөн медальт/

Эмэгтэй

53 кг – Э.Сумъяа /ДАШТ-ний мөнгөн медальт/
58 кг – П.Орхон
63 кг – С.Батцэцэг /Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга/
69 кг – О.Насанбурмаа /ДАШТ-ний 3 хүрэл медальтай /

ЖҮДО БӨХ (13 хүн)

Эрэгтэй:

60 кг – Ц.Цогтбаатар /ААШТ-ний мөнгөн медальт, дэлхийн чансааны 23/
66 кг – Д.Төмөрхүлэг /Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, дэлхийн чансааны 2/
73 кг – Г.Одбаяр /Азийн наадмын мөнгөн медальт, дэлхийн чансааны 10/
81 кг – О.Ууганбаатар /дэлхийн чансааны 19/
90 кг – Л.Отгонбаатар /дэлхийн чансааны 8/
100 кг – Н. Түвшинбаяр /Олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн чансааны 15/
+100 кг – Б.Тэмүүлэн /дэлхийн чансааны 16/

Эмэгтэй:

48 кг – М.Уранцэцэг /Дэлхийн аварга, дэлхийн чансааны 1/
52 кг – А.Цолмон /дэлхийн чансааны 19/
57 кг – Д.Сумъяа /ДАШТ-ний хүрэл медальт, дэлхийн чансааны 1/
63 кг – Ц.Мөнхзаяа /ДАШТ-ний хүрэл медальт, дэлхийн чансааны 7/
70 кг – Ц.Наранжаргал /Ази тивийн аварга, дэлхийн чансааны 17/
-78 кг – П.Лхамдэгд /Ази тивийн хошой аварга, дэлхийн чансааны 19/

БОКС (6 хүн)

49 кг – Г.Ган-Эрдэнэ /Азийн АШТ-ний хүрэл медальт/
52 кг – Х.Энх-Амар
56 кг – Э.Цэндбаатар
60 кг – Д.Отгондалай /Азийн наадмын аварга, Ази тивийн аварга/
64 кг – Б.Чинзориг
69 кг – Б.Түвшинбат /Азийн АШТ-ний хүрэл медальт/

БУУДЛАГА (3 хүн)

Гар буу – О.Гүндэгмаа /Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга/
Гар буу – Ц.Мөнхзул /Ази тивийн аварга/
Урт буу – Г.Нандинзаяа

ХӨНГӨН АТЛЕТИК / МАРАФОН (5 хүн)

Б.Сэр-Од /Ази тивийн хошой аварга/
Д.Гантулга
Л.Отгонбаяр
Б.Мөнхзаяа
Ц.Бямбажав

БАЙТ ХАРВАА (1 хүн)

Ж.Гантөгс /Азийн АШТ-ний мөнгөн медальт/

ТАЭКВОНДО (1 хүн)

Эрэгтэй 58 кг – П.Тэмүүжин

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ (1 хүн)

Эмэгтэй 75 кг – М.Анхцэцэг /Ази тивийн аварга/

УСАНД СЭЛЭЛТ (2 хүн)

Эм – Б.Есүй
Эр – Б.Дөлгөөн

Үдэлтийн арга хэмжээний үеэр “Энэ удаагийн олимпод манай тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл, нийт 8 медаль авах боломжтой гэсэн судалгаа гарсан” гэж Биеийн тамир, спорт хөгжлийн төвийн эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга Л.Ням хэллээ. Монгол улс зуны олимпийн 12 наадамд оролцсоноос 2 удаа медальгүй хоосон ирж, 10 наадмаас нийт 24 медаль хүртээд байна. Дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс харна уу.

Олимпийн наадам Оролцсон тамирчны тоо Авсан медалийн тоо Алт Мөнгө Хүрэл
1 Токио 1964 21
2 Мехико 1968 16 4 1 3
3 Мюнхен 1972 43 1 1
4 Монреаль 1976 31 1 1
5 Москва 1980 43 4 2 2
6 Сөүл 1988 28 1 1
7 Барселона 1992 33 2 2
8 Атланта 1996 16 1 1
9 Сидней 2000 20
10 Афин 2004 20 1 1
11 Бээжин 2008 29 4 2 2
12 Лондон 2012 29 5 2 3

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn