Монголын спорт

Рио-д 6 боксчин илгээнэ

2016 оны Риогийн олимпийн эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээн Азербайжаны Бакуд үргэлжилж байна. Олимпийн эрхийн төлөө тулалдаж буй Монголын дөрвөн боксчин бүгдээрээ шилдэг 16-д шалгарч үлдсэн агаад тэдгээрээс 52 кг-ийн жинд Х.Энх-Амар, 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар нар медалийн болзол хангаж шилдэг 4-т үлдсэнээр олимпийн эрхээ өвөртөллөө.  Харин 75 кг-ийн жинд Н.Шинэбаяр, 81кг-ийн жинд С.Эрдэнэбаяр нар шилдэг 8-ийн төлөөх тулалдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгаж, Рио-2016 олимпийн наадмыг зорих эрхээ авч чадсангүй.

Энэхүү тэмцээний +91кг-ийн жинд Д.Энхбаатар оролцохоор хувийн зардлаар Бакуд очсон. Эхний тойрогтоо Болгарын Петар Белберовтой сугалаа таарсан боловч бэлтгэлийн үеэр хөлөндөө гэмтэл авч эмчийн магадлагаагаар тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тун харамсалтай.

Ийнхүү Рио-2016 олимпийн наадамд боксын төрөлд Монгол улс 6 жинд тамирчнаа явуулахаар болж байна. Олимпийн эрхийн болзлоо хангасан боксчид:

49 кг: Г.Ган-Эрдэнэ
52 кг: Х.Энх-Амар
56 кг: Э.Цэндбаатар
60 кг: Д.Отгондалай
64 кг: Б.Чинзориг
69 кг: Б.Түвшинбат

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn