Хакүхо уухай

Хакүхо аварга дахин сайхан мэдээ дуулгалаа. Токиод үргэлжилж байгаа Нацу башёгийн хоёр дахь өдөр Их аварга мэргэжлийн сүмогийн дэвжээн дээр 880 дахь ялалтаа байгуулжээ. Энэ бол нийт давааны тоогоор бүх цаг үеийн турш дээд зиндаанд барилдаж явсан, одоо барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд бичигдэх амжилт юм. Хакүхо аваргын тогтоосон дээд амжилтууд:

  • Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн – 36
  • Ялагдалгүйгээр хамгийн олон башёд түрүүлсэн – 11
  • Хамгийн олон башёд дараалж түрүүлсэн.  /Асашёорюү аваргын хамт/ – 7
  • Макүүчи буюу дээд зиндаанд ялсан барилдаан – 880
  • Жилийн нийт башёгийн 90 барилдаанд ялсан даваа – 86 
  • Хамгийн олон башё дараалан 10 буюу түүнээс дээш ялалт авсан башё – 51 
  • Нэмэлт барилдаанд барилдсан тоо. /Таканохана аваргын хамт нэгд бичигддэг/ – 10
  • Башёг 8-0 эхлүүлсэн /Уналгүйгээр качикоши хийсэн/ башёгийн тоо – 40 
  • Дээд зиндаанд хүртсэн дэд түрүү – 21

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn

Advertisements