Чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа Рио-г зорино

Туркийн Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпийн эрхээ авлаа. Ийнхүү Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Бразилд бүтэн багаараа барилдахаар болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд 48кг, 75кг-аас бусад жинд олимпийн эрхээ халаасалсан.

1992 оны Барселоны олимпоос эхлэн тодорхой норматив, шалгуур биелүүлсэн тохиолдолд олимпод оролцох эрх олгодог болсон юм. Ийнхүү 2012-2016 оны олимпийн циклд чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийг удирдан ажиллаж байгаа Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нарын дасгалжуулагчдын “Олимпод БҮТЭН БАГ-аараа оролцох” эхний зорилго биеллээ олж байна. Бүгдээрээ оролцоно гэдэг наанадаж сэтгэлзүйн давуу тал, цаашилбал медаль авах боломжийг нэмэгдүүлнэ.

Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхийг улсад нь өгдөг тул олимпод оролцуулах тамирчдын нэрсийг МЧБХ-ноос зарлах болно.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn

Advertisements