Олимпийн эрх нэмэгдэв

Монгол улс таеквондогийн төрлөөр Рио-2016 зуны олимпийн наадамд оролцох эрх өвөртөллөө. Дэлхийн таеквондогийн холбооноос Ази тивд олимпийн эрх олгох, сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 68кг-д оролцсон П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж тус тэмцээнээс мөнгөн медаль авснаар Бразил явах эрхээ халааслав.

Дашрамд дурдахад, Солонгос үндэстний бие хамгаалах урлаг болох таеквондо нь дэлхийн болон олон улсын гэх 2 төрөлд хуваагддаг бөгөөд дэлхийн таеквондо нь өмнөд буюу БНСУ-аас эхлэн дэлхий нийтэд түгсэн, хөлийн өшиглөлтөд түлхүү хандсан, олимпийн төрөлд багтдаг бүтэн контактын тулааны спорт юм. Харин олон улсын таеквондо нь хойд буюу БНАСАУ-д төвтэй, гар хөлийн техник ижил тэнцүү ашиглагддаг, хагас контактын тулааны спорт гэгддэг.

Мэдээллийн эх сурвалж news.gogo.mn

Advertisements