Тэмцээний бүртгэл

Карабины УАШТ-2014 болно

Монголын практик буудлагын холбооноос 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт Төрийн Тусгай Хамгаалалтын газар, Монголын практик буудлагын холбооны буудлагын талбайд зохион байгуулна.

Тэмцээний буу , сум хэрэгсэл, тэмцээнд оролцогч

Карабин

5,45 мм-с дээш калибрийн бүх төрлийн хагас автомат системийн буунууд

Сум

Хуяг нэвтлэгч, шатаагч болон гэрэлтэгч сум ашиглахыг хориглоно. Аливаа сум хэрэгслийг Шүүгч  аюултай гэж үзвэл тэмцээнд ашиглахыг зөвшөөрөхгүй.

Хэрэглэх сумны тоо

90 сум

Тэмцээнд оролцогч

Тэмцээнд оролцогч  нь Монголын практик буудлагын холбооны гишүүд болон  МПБХ –ны Анхан шатны аюулгүйн сургалтанд хамрагдсан бусад буудлагын спорт холбоо, клубын гишүүн, төрийн тусгай албадын алба хаагч нар байна. Сургалтанд хамрагдаагүй буудагчийг тэмцээнд оролцуулахгүй.

Тэмцээний 1 төрөлд 35-аас доошгүй буудагч бүртгэгдсэнээр тэмцээн эхэлнэ. 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй буудагч нар оролцоно.