Тэмцээнд оролцогчид

Монголын Практик Буудлагын Холбооноос зохион байгуулдаг тэмцээний оролцогчид нь дараах 5 бүлэгт хуваагдана. Үүнд:

  1. Холбооны гишүүд
  2. Холбооны гишүүн бус боловч практик буудлагын спортын зэрэг, цолтой хүмүүс
  3. Галт зэвсэг ашиглан үүрэг гүйцэтгэдэг тусгай чиг үүргийн алба хаагчид
  4. Бусад буудлагын спортын зэрэг, цолтой тамирчид
  5. Спорт сонирхогч иргэд, олон нийт

Практик буудлагын спортын олон улсын тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг ихэнх тэмцээнүүдэд зөвхөн 1-р бүлгийн хүмүүс оролцдог. Холбооны гишүүд нь холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох, зарим тохиолдолд тэмцээний хураамжаас үнийн хөнгөлөлт эдлэх, хямдралтай үнээр сум худалдан авах зэрэг боломжоор хангагддаг.

Үндэсний хэмжээний түүхэн тэмдэглэлт ойн баяруудаар зохион байгуулагддаг уламжлалт тэмцээнүүдэд 1-3 дугаар бүлгийн хүмүүс оролцох боломжтой байдаг. Энэ үед тэмцээнд оролцогчдыг

  • Мэргэжлийн (1 ба 2-р бүлэг)
  • Сонирхогч (3 ба 4-р бүлэг)

гэж хоёр ангилан, үр дүнг тусад нь тооцдог. Зарим тохиолдолд 4-р бүлгийнхэн буюу бусад буудлагын спортын зэрэг цолтой тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөг бөгөөд оноог нь 3-р бүлгийн хүмүүстэй нэгтгэн сонирхогч ангилалд хамааруулна.

Мөн олон улсын практик буудлагын холбооны гишүүд буюу бусад орны практик буудлагын тамирчид Монгол улсад болж байгаа аливаа тэмцээнд оролцох боломжтой. Энэ тохиолдолд тэднийг мэргэжлийн ангилалд хамааруулдаг.

Харин практик буудлагын бус, жишээлбэл цэц буудлагын тэмцээнд бүх хүмүүс чөлөөтэй оролцох боломжтой. Мөн практик буудлагын спортыг сурталчлах зорилгоор олон нийтийн дунд нээлттэй тэмцээн зохион байгуулдаг.

Дээр дурдсан оролцогчдын бүлэг, оноо тооцох ангилал нь Монголын Практик Буудлагын Холбооны зүгээс зохион байгуулдаг тэмцээнүүдийн хувьд мөрдөгддөг хэм хэмжээ юм. Бусад байгууллагаас зохион байгуулсан, манай холбооноос мэргэжлийн туслалцаа, дэмжлэг авч буй тэмцээнүүдийн хувьд энэ хэм хэмжээг мөрдөх албагүй.

Advertisements