Оролцогчийн тоног хэрэгсэл

1. Галт зэвсэг (Гар буу/револьвер, урт буу, карабин)

1.1. Зэвсэг нь хэд хэдэн ангилалд хуваагдах ба (хавсралт D үз) бүх ангилалын дасгалууд ижил байна.

1.2. Зэвсгийн калибр

  • ГАР БУУ: МПБХ-ны тэмцээнд хэрэглэгдэх сумны хонгионы хамгийн бага хэмжээ 9х19 мм байна. МПБХ-ны “өсвөр үе”-ийнхэний ангилалын тэмцээн болон дасгал сургуулилтад 5,6 мм буюу 22 LR (.22 Long Rifle)-г хэрэглэнэ.
  • УРТ БУУ: МПБХ-ны урт бууны ангилалын тэмцээнд хамгийн багадаа 20 калибр (20 gauge, 20 bore)-г хэрэглэнэ.
  • КАРАБИН: МПБХ-ны карабины ангилалын тэмцээнд калибрын хамгийн бага хэмжээ заагдаагүй.

1.3. ХАРААЛАХ ХЭРЭГСЭЛ – МПБХ-с заагдсан харааны тоног хэрэгсэлүүд:

  • Механик хараалах хэрэгсэл гэдэгт бүх төрлийн байг хараалах зорилгоор буунд суурилагдсан электрон болон линзний төрлүүд оролцоогүй механик ил хараалах хэрэгсэлүүд орно. Хараалах хэрэгсэл гэрэлтүүлэх будаг суулгацтай байж болно.
  • Оптик болон элекрон хараалах хэрэгсэл гэдэгт бүх төрлийн электрон болон линзний хэсгүүд оролцсон хараалах хэрэгсэлүүдийг оруулна. Үүнд: гэрэлтүүлэх хэрэгсэл орно.
  • Ерөнхий шүүгч хавсралт D-н дагуу МПБХ-ны дүрмийг баримтлан бүх төрлийн харааны хэрэгсэлийг аль ангилалд орохыг эцэслэн шийдвэрлэнэ.

1.4. Гохны буулгалтын хүчинд хязгаарлалт тавигдахгүй боловч тухайн механизм байнга аюулгүй ажиллаж байх ёстой. Зэвсгийн ангилалд тавигдах шаардлагуудын хавсралтыг үз.

1.5. Гох болон гохны нэмэлт хэрэгсэлийн өргөн нь гохны хүрээний өргөнөөс их байхыг хориглоно.

УРТ БУУ/КАРАБИН: Үйлдвэрийн аргаар бүтээгдсэн “өвлийн зориулалттай гох/гохны хүрээ”-тэй зэвсгийг зөвхөн тухайн цаг агаарын нөхцөл шаардаж байгаа үед хэрэглэхийг зөвшөөрнө.

1.6. Зэвсэг нь бүрэн ажиллагаатай аюулгүй байна. Шүүгч нар тэмцээнд оролцогчдын зэвсэг сум хэрэгсэлийг ямар ч үед хэзээ ч аюулгүй ажиллаж байгаа эсэхийг шалгаж болно. Хэрэв зэвсэг сум хэрэгсэлийн аль нэг нь аюултай, бүрэн бус гэж үзвэл тэмцээнээс түр хасаж болно. Дээрхи алдааг зассаны дараа ерөнхий шүүгч шалгаж тэмцээнд оруулж болно.

1.7. Тэмцээний явцад бүх дасгалыг гүйцэтгэж дуусгахдаа тамирчид нэг зэвсгээр нэг харааны хэрэгсэлтэйгээр гүйцэтгэнэ. Хэрэв харааны хэрэгсэл болон зэвсэг гэмтсэн тохиолдолд өөр зэвсэг, харааны хэрэгсэлийг ашиглахын өмнө ерөнхий шүүгчид хандаж зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авахдаа дараах заалтуудыг харгалзана.

  • Үндсэн зэвсгийг өөр зэвсгээр солихдоо зөвхөн тухайн ангиллынхаар солино.
  • УРТ БУУ БОЛОН КАРАБИН: Ижил харааны хэрэгсэлтэй, калибр болон ажиллах зарчим ижил байна.
  • Өөр зэвсэг ашиглах нь тэмцээнд оролцогчид давуу байдал олгохооргүй байна.
  • Тэмцээнд оролцогчийн сумыг тухайн солигдож байгаа зэвсгээр буудаж тэмцээний хронографаар шалгахад хамгийн бага хүчин чадалд хүрч байвал (5.6.3.9 үз).

1.8. Тэмцээнд оролцогч Ерөнхий Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр зэвсгийг солих болон өөрчлөлт хийвэл 10.6-д зааснаар шийдвэрлэнэ.

1.9. Тэмцээнд оролцогч нь дасгалыг (10.5.7-г үз) гүйцэтгэхдээ нийлмэл дасгал (1.2.3.2)-с бусад тохиолдолд нэгээс илүү зэвсэгтэй байхыг хориглоно.

1.10. Зэвсгийн  тоноглол

  • ГАР БУУ: Мөрлөгчтэй болон нэмэлт барих хэрэгсэлтэй гар буу ашиглахыг хориглоно. (10.5.15 үз)
  • УРТ БУУ/КАРАБИН: Урт буу болон карабин нь мөр рүү тулж буудах мөрлөгч, тулах хэрэгсэлтэй байна. (10.5.15 үз)

1.11. Зэвсгийн ажиллах зарчим

  • ГАР БУУ/КАРАБИН: Гар буу болон карабины ангилалд бүтэн автомат ажиллагаатай, эсхүл гохны нэг удаагийн даралтаар нэгээс их сум гаргадаг буу ашиглахыг хориглоно. (10.5.15 үз)
  • УРТ БУУ: Нэмэлт буюу давхар гол төмөртэй (нэмэлт буюу давхар гол төмөр нь винттэй байх) байхыг хориглоно.

 

2. Тэмцээнд оролцогчийн зэвсгийг хадгалах, зөөвөрлөх болон бусад тоног хэрэгсэлийн тухай

2.1. ХАДГАЛАЛТ ТЭЭВЭРЛЭЛТ, АВЧ ЯВАХ БАЙДАЛ: Шүүгчийн хяналт, шууд зааварчилгаа, аюулгүйн бүсэд байхаас бусад тохиолдолд дараах байдалтай байна.

  • ГАР БУУ: Тэмцээнд оролцогчид өөрсдийн гар бууг цэнэггүйгээр цүнх эсвэл бууны гэрт бүсэнд бэхэлсэн байдлаар авч явна. (10.5.1 үз)
  • УРТ БУУ/КАРАБИН: Тэмцээнд оролцогчид өөрсдийн зэвсгийг дараах байдлуудын аль нэгээр цэнэггүйгээр авч явах эсвэл хадгална. 10.5.1-г үз. Зөрчсөн тохиолдолд шүүгч арга хэмжээ авна.
    • Зэвсгийг авч явахдаа оосортойгоор босоо байдалд авч явна. 5.2.8 үз. Замаг нээлттэй буюу хаалттай гал хамгаалагч түгжээтэй, эсвэл замаг хаалттай тод өнгийн хамгаалалт хийсэн байна.
    • Зэвсгийг босоо байдлаар гарт барьж мөрөнд тулсан байдлаар босоо байрлалд авч явна. Замаг нээлттэй эсвэл хаалттай өнгийн хамгаалалт хийсэн байна. Тэмцээн зохион байгуулагч нь урт бууг дээш, доош чиглүүлсэн байдлаар авч явахыг оролцогч бүрт мэдэгдэнэ.
    • Зэвсгийг “Пирамид”-д шүүгчийн зааж өгсөн чиглэлийн дагуу гол төмрийг чиглүүлэн тавьж болно. Замаг нээлттэй эсвэл хаалттай тод өнгийн хамгаалалт хийсэн байна. Зохион байгуулагч нь хангалттай тооны пирамид буюу зэвсгийн тавиураар хангаж өгнө.
    • Зэвсгийг зөөлөн гэр буюу саванд босоо байдлаар авч явна.
    • Тэмцээнд оролцогчид зэвсгийг хэрэглээгүй үед тод харагдахаар хамгаалалтыг замганд 2.4.1-с бусад тохиолдолд хийх үүрэгтэй.
    • Ямар ч нөхцөлд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр зэвсгийг цэнэглэхийг хориглоно. 10.5.13 үз. Зөвхөн аюулгүйн бүсэд сумгүй магазиныг дасгалын зориулалтаар буунд угсарч болно.
    • КАРАБИН: Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 5.2.1 дагуу зэвсгийн оосор, зэвсэг дээр бүх төрлийн сум, магазин, хавчаарыг угсрахыг хориглоно.

2.2. ГАР БУУ: Гар бууг гэрт нь авч явахдаа гох, цохигчийг чавх идэвхигүй болгож магазин угсраагүй байна. Зөрчсөн эхний тохиолдолд сануулах арга хэмжээ авч дараагийн удаа хэсэг 10.6 дагуу шийдвэрлэнэ.

2.3. ГАР БУУ: Техникийн зөвлөгөөний хурал дээр өөрөөр заагаагүй бол бууны гэр болон бусад хэрэгсэл бүхий бүсийг бүсэлхийний хэмжээнд зүүхдээ 3-с багагүй тооны өмдний бүсний гогцоонд зүүнэ.

  • Эмэгтэй – оролцогчдод бууны гэр бусад хэрэгсэл бүхий бүсийг ташаанаас доош зүүхийг зөвшөөрнө. Хэрэв бүсэлхийний орчимд өөр бүс зүүсэн тохиолдолд доод бүсэнд буу хэрэгсэлийг зүүнэ. (Хавсралт D үз).

2.4. Тэмцээний техникийн зөвлөгөөний хуралд өөрөөр заагаагүй бол дасгал гүйцэтгэх үед сум хэрэгсэлийг гээгдэхээргүй түргэн авах бололцоотой хийгдсэн хэрэгсэлийг бүсэнд зүүж болно.

  • УРТ БУУ/КАРАБИН: Сум хэрэгсэл нь зэвсгэн дээр буюу тэмцээнд оролцогчийн биед                    цүнх хэрэгсэлийн тусламжтайгаар бэхлэгдсэн байна.
  • ГАР БУУ: Сум болон түргэн цэнэглэгчийг дуут дохио өгөгдсөний дараа өөрийн биед авч явахыг зөвшөөрөх ба энэ нь зөрчилд тооцогдохгүй.

2.5. ГАР БУУ/УРТ БУУ: Тухайн ангилалд зэвсэг болон хэрэгсэл нь тэмцээнд оролцогчийн биенээс ямар зайд бэхлэхийг заасан бол шүүгч дараах байдлаар энэ зайг шалгаж болно.

  • ГАР БУУ: бариулын дунд хэсгээс / эсвэл замгийн хэсгийн дагуу шалгана.
  • УРТ БУУ: гогцоо болон хавчаартай сумны хажуу бөөрнөөс зэвсгийн цэнэглэх хэсгийн төв хүртэлх зай.

2.6. ГАР БУУ/УРТ БУУ: Дээрх хэмжилтийг хийх үед буудагч ердийн байдлаар номхон зогссон байна. ( ХАВСРАЛТ F3-г үз).