МПБХ-ны тэмцээн явуулах журмаас:
- II ба түүнээс дээш түвшний тэмцээн нь тухайлсан удирдамжтай байна.
- Практик буудлагын спортын дүрэмд заасны дагуу тэмцээний удирдагч, ерөнхий шүүгч, онооны шүүгч зэрэг зайлшгүй томилох шаардлагатай хариуцлагатай албан тушаалтнуудыг тэмцээний удирдамжид тодорхой нэр цохож зааж өгнө.
- Тэмцээний удирдамж нь тэмцээн эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө батлагдсан байна.
- Тэмцээний удирдамжид өөрөөр заагаагүй бол тэмцээн эхлэх өдрөөс 1 хоногийн өмнө МПБХ-ны гишүүн гэж албан ёсоор бүртгэгдсэн тамирчин МПБХ-ноос зохион байгуулж байгаа аливаа тэмцээнд оролцох эрхтэй.
- Практик буудлагын спортын дүрэмд заасан зэвсгийн аль нэг төрлөөр зохион байгуулж буй Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнд зөвхөн МПБХ-ны гишүүд оролцоно.
- Практик буудлагын спортын дүрэмд заасан зэвсгийн аль нэг төрлөөр зохион байгуулж буй аливаа тэмцээнд зөвхөн тухайн төрлийн эрхийн сургалтад хамрагдсан хүн оролцоно.
- Тэмцээнийг МПБХ-ны удирдлагын зөвшөөрлөөр харьяа клуб, хамтран ажиллагч байгууллага зохион байгуулж болно.
- Тэмцээн зохион байгуулагчид нь МПБХ-оос гаргасан дүрэм, аюулгүй ажиллагааны зааврын дагуу дасгалыг зохиож МПБХ-оос баталгаажуулсны дараа тэмцээнийг явуулна. Дээрхи шаардлага дүрэм, журамд нийцээгүй тэмцээнийг МПБХ-оос зөвшөөрөхгүй.
- МПБХ-ны тэргүүн, нарийн бичгийн дарга, шүүгчдийн зөвлөлөөс тухайн тэмцээн, уралдаанд МПБХ-ны аюулгүй ажиллагааны болон бусад дүрэм, журам зөрчигдсөн гэж үзвэл ямар ч үед тэмцээнийг зогсоож болно.
- III түвшин болон түүнээс дээшхи түвшний тэмцээний нөхцөлийг МПБХ-оор дамжуулан ОУПБХ-д хүргүүлж зөвшөөрөл авна.
- ГРАНД-ТУРНИР. ОУПБХ-оос зөвшөөрөл авах тохиолдолд тухайн Гранд турнирын үе бүрийн түвшний зөвшөөрөл авсан тохиолдолд Гранд турнирыг тухайн түвшинийх гэж тооцно.
- Хавсралт А1-д МПБХ-ны тэмцээний түвшинд тавигдах шаардлага болон зөвлөмжийг хавсаргав.