Дасгалын тухай мэдээлэл

1. Ерөнхий дүрэм

Буудагч нь бичгэн зааварчилгаа болон аман  зааварчилгааг биеэр авсны дараа тухайн дасгалыг аюулгүйгээр гүйцэтгэх хариуцлагыг бүрэн хүлээнэ. Дасгалын талаарх мэдээлэл дараах байдалтай байна.

  • Зарлагдсан дасгал – Бүртгэгдсэн буудагчид буюу тухайн Бүсийн Удирдлагууд нэгэн ижил хугацаанд тэмцээний талаарх мэдээллийг шуудангаар эсвэл интернэт болон цахим холбооны хэлбэрээр авсан байна ( Хэсэг 3 -г үз).
  • Зарлагдаагүй дасгал – 1.1 -тэй ижил боловч дасгалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн дасгалыг гүйцэтгэхийн өмнө “Брифинг” дээр бичгээр өгнө
  • ГРАНД-ТУРНИР. “Гранд-Турнир”-ийн үе шатууд нь нэг болон өөр өдрүүдэд нэг юмуу хэд хэдэн газар ОУПБХ-ны хуваарийн дагуу явагдаж болно. Гранд-Турнир-ын хураамж, болох газар, цаг хугацаа, ангилал болон бусад бүх шаардлага нөхцөлүүдийг суртчилгааны материалууд болон вэб сайтуудад тодорхой байдлаар урьдчилан зарлана.

 

2 . Дасгалын бичгэн брифинг

2.1. Ерөнхий шүүгчийн баталсан бичгэн брифингийг тэмцээн эхлэхээс өмнө баригдсан дасгалын байгууламж бүхий буудлагын талбай дээр танилцуулагдана. Бичгэн брифинг нь тухайн дасгалын талаарх зарлагдсан болон өөр хэлбэрээр тэмцээн эхлэхийн өмнө буудагчдын дунд тархсан мэдээллүүдээс илүү хүчинтэй байна. Брифинг нь дараах мэдээллүүдийг агуулна.

  • Оноо тооцох аргачлал:
  • Байнууд (төрөл болон тоо хэмжээ):
  • Хамгийн бага буудлагын тоо:
  • Бууны бэлэн байдал:
  • Эхлэх байрлал:
  • Эхлэх дохио: дуут эсвэл харагдах
  • Гүйцэтгэл:

2.2. Шүүгч нар дасгал бүр дээр бичгэн брифингийг баг бүрт сонсогдохоор зарлаж танилцуулна. Шүүгч дасгалыг эхлэх байрлал болон бууны бэлэн байдлыг биеээр үзүүлж болно.

2.3. Ерөнхий шүүгч нь дасгалын ойлгомжтой байдал, дараалал, аюулгүй байдлыг үнэлээд ямарч үед бичгэн брифингэд өөрчлөлт оруулж болно. (Хэсэг 3 үз).

2.4. Шүүгч дасгалын брифингийн үед бүх оролцогчдын асуултад хариулж дуусаад, буудагчдыг дасгалтай танилцуулах боломжоор хангана. Танилцах хугацааг шүүгч тогтоож бүх оролцогчдод ижил боломжийг олгоно. Хэрэв дасгал нь хөдөлгөөнтэй бай болон ижил төстэй төхөөрөмжтэй бол бүх оролцогчдод ижил хугацаанд ижил тоогоор ажиллагааг нь харуулна.

 

3. Орон нутгийн, бүсийн, үндэсний дүрмүүд

МПБХ-ны тэмцээн нь аюулгүй ажиллагааг хангахын тулд практик буудлагын спортын дүрмээр явагдана. Тэмцээн зохион байгуулагч нар тухайн орон нутгийн дүрмийг тухайн улсын хуулиар шаардаагүй үед дагаж мөрдөхгүй. Практик буудлагын спортын аюулгүй ажиллагааны дүрэмд нийцээгүй орон нутгийн дүрэм, журмыг Бүсийн удирдлага болон МПБХ-ны Төв зөвлөл  дагаж мөрдөхгүй.

 

Advertisements