Дасгалын зохиомж

1.   Үндсэн зарчим

1.1. Практик буудлагын тэмцээний дасгалуудыг зохиоход доор дурьдсан үндсэн зарчмуудыг баримтална.

  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ. МПБХ-ны тэмцээнийг бүх аюулгүй байдлын дүрмийн дагуу зохиож явуулна.
  • ЧАНАР.Практик буудлагын тэмцээний чанар тухайн дасгалыг гүйцэтгэх бэрхшээлээр тодорхойлогдоно.Дасгалуудыг зохиохдоо тэмцээнд оролцогчдын бие бялдарын бус буудлагын чадварыг шалгах зорилгоор хийнэ.
  • БАЛАНС. Хурд,Хүч,Цэц нь практик буудлагын спортын үндсэн гурван элемент бөгөөд латинаар “Diligentia, Vis, Celeritas” (DVC) гэх ба дасгалын Баланс буюу тэнцвэрийг буудлагын сорилын давтагдашгүй байдлаар тодорхойлно.Дасгалыг зохиож тэмцээнийг явуулахдаа дээрхи гурван элементийг ижил тэнцүүгээр тооцно.
  • ДАВТАГДАШГҮЙ БАЙДАЛ. МПБХ-ны буудлагын зохиомж олон төрөл байх ба тэмцээн бүрт зориулж шинэ дасгалыг зохиох шаардлагагүй боловч нэг дасгалыг олон дахин давтан ашиглахгүй.
  • ЧӨЛӨӨТ БАЙДАЛ. МПБХ-ны тэмцээн нь чөлөөт төрлийнх юм. Тэмцээнд оролцогчид тухайн дасгалын даалгаварыг гүйцэтгэхдээ өөрийн боломж, чадвараар гүйцэтгэнэ. Гэхдээ тухайн зохиомж дасгалыг гүйцэтгэхэд буудагчийг зайлшгүй байдалд оруулсан саад бэрхшээлүүд байж болно. Үүнд: Бие бялдарын, тодорхой байрлалын, зогсох, бууг дахин цэнэглэх гэх мэт нөхцлүүд байж болно.
  • СААД. МПБХ-ны тэмцээнд төрөл бүрийн саадуудыг ашиглаж болох ч энэ нь тэмцээнд оролцогчдын бие бялдарын онцлогт ижил тэгш нөхцөлтэй байхаар цаг хугацааны болон буудлагын саадыг тохируулна.
  • ТЭМЦЭЭНИЙ НӨХЦӨЛ. МПБХ-ны тэмцээнд бууг сумны хүчин чадал, хурд, калибраар нь ангилан бүх оролцогчдод ижил тэгш нөхцөлийг бүрдүүлнэ.

1.2. I болон II түвшиний тэмцээнүүдэд чөлөөт байдлыг хатуу дагаж мөрдөх эсвэл буудлагын тоог хязгаарлах шаардлагагүй байж болно. (хэсэг 2)

1.3. Стандарт болон Зэрэглэлийн дасгалд зогсолтын техник, буудлагын байрлал, дахин цэнэглэлт зэрэг нөхцөлүүдийг оруулж болох ч бусад урт дасгалд дахин цэнэглэлтийг хориглоно.

1.4. Стандарт болон Зэрэглэлийн дасгалын нөхцөлүүд:

  • ГАР БУУ: Зөвхөн хүчтэй болон сул гараар буудах нөхцөлтэй байж болно. Тухайн нөхцөлд буудлагыг дасгалыг дуустал эсвэл тухайн үеийг дуустал гүйцэтгэж болно.
  • УРТ БУУ: Зөвхөн сул мөрнөөс буудах нөхцөлтэй байж болно.
  • КАРАБИН: Сул мөрнөөс буудах шаардлагагүй.

2.   Дасгалын төрлүүд

МПБХ-ны тэмцээнд дараах дасгалууд байж болно:

2.1.    ҮНДСЭН ДАСГАЛ

2.1.1. Богино дасгал

  • Гар буунд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 9-с илүүгүй буудалт, 2-с илүүгүй байрлалтай байна.
  • Урт буунд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 8-с үлүүгүй буудалт, 2-с илүүгүй байрлалтай байна. Бууны бэлэн байдлын нөхцөл (нөхцөл 2 Хэсэг 8.1.1.2) хүхээгэнд сумгүй үед буудлага 7-с илүүгүй байна.
  • Карабинд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 5-с үлүүгүй буудалт, 2-с илүүгүй байрлалтай байна. Хэрэв цаасан байнд 2 сум буудах шаардлагатай бол буудлагын тоо 10 болно.

2.1.2. Дунд дасгал

  • Гар буунд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 16-с илүүгүй буудалт, 3-с илүүгүй байрлалтай байна. Дасгалын загвар нь 1 байрлалаас 9-с илүүгүй онооны буудалт хийхээр буюу 1 байрлалаас бүх чиглэлд бүх байг буудах бололцоо олгохгүйгээр зохиогдоно.
  • Урт буунд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 16-с илүүгүй буудалт хийх ба дасгалын загвар нь 1 байрлалаас 8-с илүү буудалт хийх боломжгүй байна. Дунд дасгалд хамгийн бага буудлагын тоо 10-с багагүй байна.
  • Карабинд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 10-с илүүгүй буудалт, 3-с илүүгүй байрлалтай байна. Дасгалын загвар нь 1 байрлалаас 5-с илүүгүй онооны бай буудах боломжтой. Хэрэв 1 байрлалаас 5-с илүү онооны бай буудах тохиолдолд “илүү” байг өөр байрлалаас буудах боломжтой байна. Цаасан байнд 2 буудалт хийх тохиолдолд хамгийн их буудалт 20 болно.

2.1.3. Урт дасгал

  • Гар буунд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 32 буудалттай байна. Дасгалын загвар 1 байрлалаас 9-с илүүгүй буудалттай буюу  1 байрлалаас бүх байг буудах боломжгүй байна.
  • Урт буунд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 32-с илүүгүй онооны буудалттай 28-с илүүгүй байтай байна. Дасгалын загвар нь 1 байрлалаас 8-с илүү бай үзэгдэхээргүй буюу 8-с илүү онооны буудалт хийх боломжгүй байна. 24-с илүү онооны буудалт хийх тохиолдолд урт бууг цэнэгтэй байдлаар эхэлнэ.
  • Карабинд: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 20-с илүүгүй буудалттай байна. Дасгалын загвар нь 1 байрлалаас 5-с илүүгүй онооны бай буудна. Цаасан байнд 2 буудалт хийх шаардлагатай бол буудлагын тоо 40 болно.

2.1.4. МПБХ-ны гар бууны төрлийн тэмцээний тохиромжтой баланс гэж 3 богино дасгал, 2 дунд дасгал, 1 урт дасгалыг хэлнэ. Эдгээр дасгалуудын нийт нийлбэр онооны 15% -тай тэнцэхээр оноог дасгал тус бүрд ногдуулна.

2.1.5. МПБХ-ны карабины төрлийн тэмцээний тохиромжтой баланс гэж тухайн тэмцээний нийт байны 30% нь 60 метрээс ойр зайд, 50% нь 60-с 150 метрт, 20% нь 150-300 метрт байхыг хэлнэ.

2.2. ТУСГАЙ ДАСГАЛ

2.2.1. Стандарт дасгал

  • Гар буу: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 24-с илүүгүй буудалт байна. Дасгалыг бүрдүүлэх үе бүрт 6-с илүүгүй буудалттай байна. Дахин цэнэглэлтийг зааж өгсөн бол 12 буудалт байна.
  • Урт буу: Дасгалыг гүйцэтгэж дуусахад онооны 24-с илүүгүй буудалт байна. Дасгалыг бүрдүүлэх үе бүрт 6-с илүүгүй буудалттай байна. Дахин цэнэглэлтийг зааж өгсөн бол 12 буудалт байна.
  • Карабин: Дасгалыг гүйцэтгэж цаасан байнд буудах тохиолдолд онооны 24-с илүүгүй буудалт хийнэ. дасгалын үе бүрт 6-с илүүгүй буудалттай байна. Дахин цэнэглэлтийг зааж өгсөн бол 12 буудалт байна.

2.2.2. Карабины «Стандарт дасгал»

Цаасан байнд 1 сум буудах тохиолдолд 12-с илүүгүй онооны буудалт хийнэ. Дасгалын үе бүрт 3-с илүүгүй буудна. Дахин цэнэглэлтийг зааж өгсөн бол 6 буудна. Дахин цэнэглэлт, зогсолт, буудлагын байрлалын нөхцөлийг зааж болно.

2.2.3. Зэрэглэлийн дасгал

Зэрэглэлийн дасгалыг МПБХ болон ОУПБХ-ы зэрэглэл тогтоох болон шинээр элсэн орогчдод зориулж зохиох ба өгөгдсөн бүх дүрэм, журмыг баримтлан тайлбар болон зураг төслийг боловсруулна. Үр дүнг албан ёсоор бичгэн хэлбэрээр баталгаажуулж шаардлагатай бол эхлэлийн төлбөртэй байж болно. Зэрэглэлийн дасгалыг МПБХ-с гаргана.

2.3. НЭМЭЛТ ДАСГАЛ

2.3.1. «Халз буудлага – “ДУЭЛЬ”»

  • Гар буу: 9-с илүүгүй буудалт хийх ба заавал 1 удаагийн дахин цэнэглэлт хийнэ.
  • Урт буу:  8-с илүүгүй буудалт хийх ба заавал 1 удаагийн дахин цэнэглэлт хийнэ.
  • Карабинд:  12-с илүүгүй буудалт хийнэ. Гараар цэнэглэх буунд 6-с илүүгүй буудалт хийнэ. Өөрөө цэнэглэгдэх (хагас автомат) буунд 12-с илүүгүй буудалт хийнэ.

2.3.2. Урт буу: «Нэг цэнэглэ, нэг бууд».

Энэ дасгалыг I, II-р түвшиний стандарт дасгалд ашиглаж болох ба урт бууг хэрхэн эзэмшсэнийг шалгах зорилготой. Дасгалыг цэнэггүй байдлаар эхэлнэ. (8.1.1.3 үз) Дасгалыг гүйцэтгэж дуустал урт бууг нэг сумаар дахин цэнэглэх зарчимаар гүйцэтгэнэ. Торгох шийтгэл (10.2.10 үз)

2.3.3. НИЙЛМЭЛ ДАСГАЛ

МПБХ болон ОУПБХ-ны тэмцээнд ашигладаг төрөл бүрийн гар буу, револьвер, урт буу, карабиныг ашиглан дасгал гүйцэтгэхийг нийлмэл дасгалын төрөл гэнэ. Нийлмэл дасгалыг Гранд Турнирт ашиглаж болно. Нийлмэл дасгалыг МПБХ болон ОУПБХ-ны энгийн тэмцээнд ашиглахгүй.