Дасгалын байгууламж

МПБХ-ны тэмцээнд ашиглагдах дасгалын байгууламжид тавигдах шаардлага болон үүрэг хариуцлага, хязгаарлалт, үзүүлэлт, доорхи дүрмийг удирдамж болгон дасгалын байгууламжийг зохион бүтээнэ. Энэ дүрмүүдийг дасгалын байгууламж зохион бүтээгч, тэмцээний зохион байгуулагч, албан ёсны хүмүүс удирдамж болгоно.

1. ҮНДСЭН ДҮРЭМ

1.1. ХИЙЦ БОЛОН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ
Бүх төрлийн дасгалын байгууламжийг байгуулахдаа санамсаргүй байдлаар аюултай үйлдэл хийх нөхцөлийг багасгасан, тэмцээнд оролцогчид болон албан ёсны хүмүүс, үзэгчид, зочид төлөөлөгчид гэмтэл бэртэл авахгүй байхаар аюулгүй загварыг тэмцээн зохион байгуулагчид болон ерөнхий шүүгч нар шаардлага тавин ажиллана. Тэмцээний байгууламжийг барих үед албан ёсны хүмүүс (шүүгч, талбайн шүүгч, зохион байгуулагч нар) тэмцээнд оролцогч нарыг хянаж, ажиглаж байх нөхцөлийг анхаарч бүрдүүлнэ.

1.2. АЮУЛГҮЙ ӨНЦӨГ
Дасгалын байгууламжийг барихдаа байны төхөөрөмж, байны суурь зэрэг аливаа хийцүүдэд сум тусаж чиглэлээ өөрчлөн нисэх аюултай өнцөгүүдийг бодолцож хажуугийн сумны хаалт, сум баригчийн байрлал, хэмжээг тооцоолж хийнэ. Хэрэв сум баригч болон сумны хаалт байрлуулаагүй тохиолдолд буудагчаас урагш хамгийн ихдээ 90       градусын өнцгөөр байн талбайн төв рүү чиглэсэн хэсгийг аюулгүйд тооцно. Аюулгүйн     өнцгийг алдагдуулсан тохиолдолд 10.5.2-н зөрчил болно.

Тэмцээн зохион байгуулагч тухайн дасгал болон буудлагын талбайд онцгой аюулгүйн өнцгүүдийг багасгасан эсвэл ихэсгэсэн байдлаар баталж болно. Энэ тохиолдолд заагдсан аюулгүйн өнцгүүдийг бичгийн хэлбэрээр тухайн дасгалын брифингийн өмнө нийтэд зарлана. Зөрчигдсөн тохиолдолд 10.5.2-г (хэсэг 2.3 үз)

1.3. ХАМГИЙН БАГА ЗАЙ
Металл бай болон металл гадаргуу агуулсан дасгалыг гүйцэтгэх бүх тохиолдолд албан ёсны хүмүүс, тэмцээнд оролцогчдын байрлалыг тухайн металл хийцүүдээс тусгаарлах хамгийн бага зайг зааж өгнө. Хамгийн бага зайг материаллаг биетээр тусгаарлана. Торгуулийн шугам ашиглах тохиолдолд энэ шугамыг буудагч давсан ч металл байнаас хамгийн бага аюулгүй зайд байхаар тооцож хийнэ. (10.4.7 үз) Мөн галын шугамын дагуух тоног төхөөрөмжийн металл элементүүдийг анхаарна.

  • Гар буу: Хамгийн бага зай 7 метр байна. Торгуулийн шугам хамгийн багадаа 8 метр байна.
  • Карабин: Хамгийн бага зай 50 метр байна. Торгуулийн шугам хамгийн багадаа 51 метр байна.
  • Урт буу: Үрлэн сумаар буудах тохиолдолд хамгийн бага зай 5 метрт байна. Торгуулийн шугамыг хамгийн багадаа 6 метрт байрлуулна.
  •  Урт буу: Сумаар буудах тохиолдолд хамгийн бага зай 40 метр байна. Торгуулийн шугамыг хамгийн багадаа 41 метрт байрлуулна.

1.4. БАЙНЫ БАЙРЛАЛ
Тухайн дасгалд байг байрлуулахдаа хүмүүс байны ойр орчинд очих боломжгүйгээр хаалт хийж аюулгүй байдлыг хангахаас гадна дасгалыг гүйцэтгэгч “өөрт харагдах байдлаар” буудлагыг гүйцэтгэх явцад аюулгүйн өнцөг алдагдахгүй байхаар тооцно. Буудагч бүр буудлагын дасгалыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны дүрмийг алдагдуулалгүйгээр ямар ч аюулгүй аргаар буудлага үйлдэж болно.

1.5. БУУДЛАГЫН ТАЛБАЙ
Буудлагын талбайн гадаргууг тэмцээн эхлэхээс өмнө болон тэмцээний явцад тэмцээнд оролцогчдод аюул бэрхшээл учруулахааргүй түвшинд байлгах нөхцөлийг бүрдүүлж бэлдсэн байна. Цаг агаар болон тэмцээнд оролцогчдын нөлөөгөөр гадаргуу өөрчлөгдөх байдлыг байнга хяналтанд байлгана. Шүүгч нар буудлагын талбайн гадаргууг хайрга, элс зэрэг бусад материалаар засаж өөрчлөхийг тэмцээнд оролцогчид эсэргүүцэх эрхгүй.

1.6. ХИЙМЭЛ БОЛОН ЕРДИЙН СААД
Хиймэл болон ердийн саадыг барьж байгуулахдаа тэмцээнд оролцогчдын болон албаны хүмүүс, зочид төлөөлөгчдөд аюул учруулахааргүй, буудагчийн бие бялдарын онцлогоос үл хамааран ижил тэгш байдлаар дасгалыг гүйцэтгэх боломжийг тооцоолно.

1.7. ЕРӨНХИЙ ГАЛЫН ШУГАМ
Стандарт болон халз буудлагын тэмцээний үед хэд хэдэн буудагч нэгэн зэрэг ижил чиглэлд буудах үед зэрэгцээ зогсох буудагч хоорондын хамгийн бага зай нь:

  • Гар буунд 1.5 метр
  • Карабин болон урт буунд 3 метр байна.

1.8. БАЙНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН.
Хөдөлгөөнт байг байршуулахдаа 1 сумаар хэд хэдэн цаасан бай буудагдах боломжгүйгээр хийнэ.

  • Тэмцээний явцад бүх төрлийн бай, байн төхөөрөмжийг солих, нөхөх явцад анхны байршил нь алдагдахааргүй бэхэлгээ, тэмдэглэгээг хийнэ.
  • Цаасан байг байршуулахдаа металл байнаас ойсон сумны хэлтэрхий тусахааргүй зөрүүлэн байршуулах эсвэл хамгаалалтын ард байршуулна.
  • Төмөр “поппер” байг бүхий л тэмцээний туршид байршил нь өөрчлөгдөхгүй, найдвартай ажиллахаар бэхэлнэ.
  • Хөдөлгөөнгүй буюу идэвхигүй байнуудыг босоо шугамын 90-с илүүгүй градусын өнцгөөр байршуулна. Карабины универсал байг тооцохгүй.

1.9. СУМНЫ ХААЛТ, ДАЛАН, ТУСГААРЛАЛТ
Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр ямар ч үед хэн ч орохыг хориглосон бүс (10.6.1 үз)

1.10. УРТ БУУ.

  • Зарим нэг төрлийн сум болон үрлэн сумнууд чигжээс, тусдаа салдаг контейнер агуулж тэдгээр нь ойрын зайд байг цоолох тул цаасан байнуудыг фанер эсвэл тохирох зузаантай материалаар бэхжүүлэх буюу илүү хол зайд байршуулна. Үрлэн сумаар буудах үед байг 10 метрээс хол байршуулна.
  • Буудагчийг үрлэн сумаар буудахыг шаардаж болохгүй.
  • Дасгалыг гүйцэтгэхэд нэгээс илүү төрлийн үрлэн сум ашиглаж болно. Гэхдээ дагалдах дүрмийг баримтлан хэзээ ямар сумаар буудахыг буудагч чөлөөт байдлаар сонгох боломжтой. Дасгалын байгууламжийн бүтцэд 2.1.3 ба 2.1.3.2 заалтыг санамсаргүй зөрчих нөхцөлийг тооцсон байна. Дасгалыг тэмцээнээс өмнө хэд хэдэн төрлийн сумаар сорилын буудлага хийж шалгаад баталгаажуулж болно.

2. ДАСГАЛЫН БАЙГУУЛАМЖИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Дасгалын байгууламжийг бүтээхдээ тамирчдын хөдөлгөөнийг хязгаарласан болон буудлагын даалгаварыг хүндрүүлэх зорилгоор төрөл бүрийн материаллаг саадууд ашиглаж болно.

2.1. ТОРГУУЛИЙН ШУГАМ.
Тэмцээнд оролцогчийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд материаллаг саад ашиглах нь давуу чанартай боловч энэ зорилгоор торгуулийн шугамыг ашиглаж болно.

  • Буудагчийг аюултай зайнд байруу ойртуулахгүй байх зорилгоор
  • Хаалт болон саадуудыг орлуулах зорилгоор
  • Буудлагын талбай болон түүний бүрдэл хэсгүүдийг тодорхойлох зорилгоор
  • Торгуулийн шугамыг мод буюу тохирох материалаар хийх ба газрын гадаргуугаас дээш 2 см-с багагүй өндөртэй, 1 метрээс урт хязгааргүй байж болно. Торгуулийн шугамыг тэмцээний явцад байршил өөрчлөгдөхөөргүйгээр найдвартай бэхэлнэ.

2.2. ГАР БУУ. СААД.
Дасгал нь хаалт, саадуудтай байж болно. Хаалт саадууд нь 2 метрээс илүүгүй өндөртэй байна. 1 метрээс өндөр саадыг давахад туслах зорилгоор гишгүүр, бариул гэх мэт туслах хэрэгсэлийг дараах байдлаар байгуулна.

  • Саадыг буудлагын талбайд хөдөлгөөнгүй, найдвартай бэхэлж тэмцээнд оролцогчид болон албан ёсны хүмүүст учирч болох гэмтэл, бэртэлийг багасгах зорилгоор хурц үзүүр, тэгш бус гадаргууг засах ёстой.
  • Бүх төрлийн сааднаас буухад байгалийн болон хиймэл бэрхшээлгүй байна.
  • Буудагч нарт дасгал эхлэхийн өмнө саадыг шалгах хугацаа өгч болно.
  • Саадыг давахын өмнө буугаа гэрэнд хийхийг буудагчаас шаардаж болохгүй.

2.3. ХААЛТ
Хаалтыг дараах байдлаар байгуулна.

  • Хаалт нь хангалттай бөх бат өндөр байна.
  • Хаалт нь хажуу тийш болон арагш явсан газрын түвшинд торгуулийн шугамтай байна.

2.4. ГАР БУУ. ХОНГИЛ
Буудагчийн нэвтэрч гарах буюу орох гэж буй хонгил нь тохирох материалаар хийгдсэн ямарч урттай байж болно. Хонгил нь зохион байгуулагчид болон шүүгч нар буудагчийн хөдөлгөөнийг хянах боломжтой цонхнуудтай байна. Хонгилруу орох гарах амсар, ирмэг нь тэмцээнд оролцогчийг гэмтээхээргүй байдлаар хийгдсэн байна. Дасгалын загвар бүтээгчид хонгилоос гарах орох тэмдэг, тэмдэглэгээг тодорхой тавина.

2.5. «КУПЕР»-ЫН ХОНГИЛ
Энэ хонгил нь хажуугийн тулгуур хийцтэй бөгөөд дээгүүрээ хөндлөвч бэхэлгээ бүхий бүтээлэгтэй ба тэмцээнд оролцогч нар санамсаргүйгээр унагах боломжтой ба унахдаа гэмтэл бэртэл учруулахааргүй хөнгөн, бат бөх хийгдсэн байна. (10.2.5-г үз).

2.6. ГАР БУУ: ДАСГАЛЫН ЗОХИОМЖ, ТОНОГЛОЛ, БҮТЭЦ
Тухайн дасгалыг гүйцэтгэх явцад хийцийн тулгуур элементүүдийг тулах, гишгэх гэх мэт байдлаар ашиглахад тэмцээнд оролцогчдод аюулгүй, гэмтэл бэртэл учруулахааргүй шүүгч нар болон зохион байгуулагч нар буудагчийн хөдөлгөөнийг ажиглаж хянаж байхаар бат бөх байдлаар бүтээнэ.

 

3. ДАСГАЛЫН БҮТЦЭД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ.

3.1. Тэмцээн зохион байгуулагч нь ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН зөвшөөрлөөр дасгалын бүтцэд болон гүйцэтгэлд өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт болон нэмэлтийг дасгалыг гүйцэтгэж эхлэхээс өмнө хийнэ.

3.2. Хийгдсэн өөрчлөлтийг тэмцээнд оролцогчдод аль болох түргэн хугацаанд мэдэгдэнэ.Ямар ч тохиолдолд дасгалын өмнөх брифинг дээр мэдээлнэ

3.3. Хэрэв ЕРӨНХИЙ ШҮҮГЧ тэмцээн эхэлсэний дараа нэмэлт өөрчлөлт хийх шийдвэр гаргах тохиолдолд дараах арга хэмжээнүүдийг авна.

  • Өөрчлөгдсөн дасгалыг бусад буудагчид гүйцэтгэх боломжийг олгох|хэрвээ буудагчийн үйлдлээр дасгалд өөрчлөлт орвол тухайн буудагчийг дахин буудуулна|эсвэл:
  • Боломжтой бол дасгалыг өөрчлөгдөхөөс өмнө буудлагыг гүйцэтгэсэн оролцогчдын өмнөх оноог тэглэж дахин буудахыг шаардана.
  • Тэмцээнд оролцогч тухайн дасгалыг дахин гүйцэтгэхээс татгалзвал дүрмийн дагуу өмнө нь хэдэн оноо авсанаас үл хамааран тэр дасгалын оноог нь тэглэнэ.

3.4. Ерөнхий Шүүгч нь (Тэмцээн удирдагч Захиралтай зөвшилцсөн бол) тухайн дасгалыг гүйцэтгэхэд үйлдлийн болоод хийцийн өөрчлөлт гарсан, дасгал шаардлага хангаагүй, ажиллагаагүй болсон шалтгаанаар дасгалыг гүйцэтгэх ижил тэгш нөхцөл алдагдаж давтан хийх боломжгүй гэж үзвэл бүх оролцогчдын оноог тэглэж энэ дасгалыг тэмцээний үр дүнгээс хасна.

3.5. Цаг агаарын таагүй нөхцөлд (бороо,цас орох) Ерөнхий Шүүгч нь цаасан байнуудыг хамгаалалтын нийлэг уут шуудайгаар хамгаалах шийдвэр гаргаж болох ба тэмцээнд оролцогчид эсэргүүцэх эрхгүй. (үз. 6.6.1).Байны хамгаалалтыг ижил хугацаанд байлгаж зөвхөн Ерөнхий Шүүгчийн шийдвэрээр авна.

3.6. Ерөнхий Шүүгч (удирдагч Захиралтай зөвшилцсөн бол) цаг агаарын таагүй нөхцөл нь тэмцээнийг аюулгүй хэвийн явуулах нөхцөл алдагдсан гэж үзвэл тэмцээнийг түр зогсоож,таатай үед дахин үргэлжлүүлэх шийдвэр гаргана.

 

4. АЮУЛГҮЙ БҮС

Зохион байгуулагч нь тэмцээнийг явуулахад зориулж хангалттай тооны аюүлгүй бүсүүдийг байгуулна.Аюулгүй бүсийг тод заах тэмдэг өнгөөр ялгаж, ширээ болон бууны зориулалтын тавиураар хангана.

4.1. Тэмцээнд оролцогчид Аюулгүй Бүсэд дараахи үйлдлүүдийг зөвхөн заагдсан аюулгүй чиглэлд гүйцэтгэж болно. Зөрчсөн тохиолдолд тэмцээнээс хасна. ( 10.5.1 ба5.12 үз).

  • Цэнэггүй бууг гэр болон цүнхнээс гаргах, хийх
  • Цэнэггүй буугаар хараалах,хуурай буудалт хийх,бууг гэрнээс авах буцаан хийх дасгалуудыг хийж болно.
  • Сумгүй магазин угсрах салгах, замаг татах дасгал хийх.
  • Бууг задлах,цэвэрлэх,засвар үйлчилгээ хийх болон бусад дагалдах хэрэгслүүдийн үйлчилгээг хийхийг зөвшөөрнө.

4.2. Аюулгүй Бүсэд хуурай дасгалын зориулалтын сум,хонгио,сумтай магазин,сумыг гарт барихыг хатуу хориглоно. (10.5.12 үз)

 

5. ЗЭВСГИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОХ/ЦЭНЭГЛЭХ

 Хэрэв Холбооны тэмцээн явагдаж байгаа буудлагын талбайд буугаа сумтайгаар авч явдаг оролцогчид (хууль сахиулах болон бусад) орох тохиолдолд орохоос өмнө бууг цэнэггүй аюулгүй болгох, гарах үед буунд магазиныг угсрахдаа аюулгүй зүгт байхаар шаардлага хангасан ялгах тэмдэг,сум баригчтай Аюулгүй Бүсийг зохион байгуулагч тал бүрдүүлнэ. Энэ Бүс нь буудлагын талбай руу орохоос өмнө МПБХ—ны буудагчдын Аюулгүй Бүсээс тусдаа байж болно.

Advertisements